Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Форрест Гамп”-ын амьдралын 10 сургамж

1.Cалхинд дэвэх өд мэт бүү бай. Амьдралдаа эзэн нь бол.
Кино эхлэхэд нэгэн өд салхинд дэвэн дэвэн хөөрч явсаар Форрест Гампын хөлний өмнө унадаг. Зорилгогүй амьдрал яг л энэ өд мэт салхины аясаар нэг бол дээш хөөрч, тэгснээ гэнэт газар унадаг жамтай. Хэрэв бид өөрсдөө л амьдралдаа эзэн нь болж, хаана хүрэх, хаашаа чиглэхээ өөрийн хүчээр залахгүй бол салхи хаашаа эргэнэ тийш туугдсаар байх болно.
2.Үнэнч шударга байхаас бүү ай.
Ихэнх хүн бусдын дутагдлыг нүүрэн дээр нь хэлэхээс айж эмээдэг. Харин Форрест яг л тэнэг хүн тэг дундуур нь гэдэг шиг өөрийн юу санаж бодож байгаагаа шулуухан хэлчихдэг. Тэр үнэн үгээ хэлэхээс хэзээ ч айдаггүй. Энэ нь ч нөгөө хүндээ тустай.
3. Ямар санагдаж байгаагаа хайртай хүмүүстээ дандаа хэлж бай.
Форрест дотны хүмүүстээ ямар их хайртайгаа, тэдний төлөө ямар их сэтгэл тавьж байгаагаа илчлэхээс, хэлэхээс ер татгалздаггүй. Форрест өөрийнхөө амьдралд хамаатай бүх хүнд зүрх сэтгэлээ ил байлгадаг нь эргээд тэдний хайрыг хүлээх гол шалтгаан болдог.
4.Хайрлахаас бүү ай.
Тэр бусдын төлөө анхаарал тавьж байгаагаа хэлэхээс эмээдэггүй шигээ бусдыг хайрлахаас хэзээ ч айдаггүй. Зүрх сэтгэлийн угаас хайрласаар байдаг. Шархалж үлдэх вий гэж боддоггүй, тоогдохгүй хаягдаж хоцрох болов уу гэж санаа зовдоггүй. Зүгээр л хайрладаг. Үнэндээ хайрын дүрэм ийм л энгийн байдаг.
5.Үргэлж шинэ зүйлийг туршиж бай
Шинэ зүйлийг амьдралдаа үргэлж туршиж үзэж бай. Магадгүй тэр таны хамгийн сайн чадах зүйл ч байх юм билүү. Форрест гэхэд нэг удаа ширээний теннис тоглоод л энэ спортод төрөлхийн авьяастайгаа илрүүлдэг шүү дээ. Шинээр туршсан бүхэн амжилттай болохгүй байсан ч яахав. Та ядаж л оролдоод үзлээ шүү дээ.
6. Бусад хүн буруу гэсэн ч чиний зөв байж болно. Зөн совиндоо итгэ
Дэслэгч Дэн тулалдааны талбарт нэр төртэйгөөр үхэхийг хүсч байсан ч, Форрест үүнийг зөвшөөрөөгүй. Түүнийг аварсан. Зорьж тэмүүлж буй замыг чинь бусад хүн буруу гэж хэлж магадгүй юм. Тэр үед харин зөвхөн өөрийнхөө зөн совиндоо итгэ.
7.Үнэнч нөхөрлөл.
Жинхэнэ нөхөрлөл бол хувь тавилангаар заяасан амраг мэт хүний амьдралын хамгийн чухал хань нөхөр болдог. Тийм хүмүүстээ Форрест шиг үнэнч ханд.
8. Дуртай зүйлээ л хий
Хүссэнээрээ амьдар. Дур сонирхолтой зүйлээ цалин авдаг ажил болговол хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ.
9. Амьдрал яг л шоколадны цуглуулга шиг
“Амьдрал яг л шоколадны цуглуулга шиг. Тэнд юу байгааг мэдэх аргагүй” гэдэг бол энэ киноны хамгийн алдартай ишлэл. Ганцхан энэ үгээр л амьдралын олон чухал зүйлийг ойлгуулдаг учраас ч тэр байж мэднэ. Түүнээс хамгийн чухал нь амьдрал гэдэг урдаас тааварлашгүй, учирсан нөхцөл байдалтай нүүр тулахаас өөр аргагүй гэдэг санаа юм.
10.Жирийн хүмүүсээс илүү хөдөлмөрлө
Форрест хэдий IQ муутай ч түүгээр хэмжигдэхээргүй өндөр амжилтад хүрснийг бид бүгд мэднэ. Яагаад гэвэл жирийн хүмүүсээс илүү хөдөлмөрлөсөн болохоор тэр.
minii hamgiin durtai kino

0 Сэтгэгдэл
2015.01.06