Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Элвис Пресли амьд байсан бол өнөөдөр 80 нас хүрэх байж

Рок-н-роллын хаан алдарт Элвис Пресли амьд сэрүүн байсан бол өнөөдөр 80 нас хүрч байх байжээ. Америкийн Мемфис хотноо байдаг, хөгжимчний дурсгалд зориулсан “Грейсленд”-д өнөөдөр түүний шүтэн бишрэгчид уулзалт зохион байгуулж байна. Тэдний ширээнээ Элвис Преслийн нэрийг бичсэн асар том бялуу тавьжээ.

Тэдний уулзалтад хөгжимчний гэргий байсан Присилла Пресли оролцож байгаа юм байна. Энд бас дугуй ширээний ярилцлага болж хөгжимчин Дэвид Бригтс, Норбет Путман, хөгжимчний намтар судлаач Питер Гуральник, Преслийн найз боксчин Билл Уоллес нар оролцох юм байна.

Элвис Аарон Пресли 1935 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Америкийн хөгжимчин, дуучин энэ эр ХХ зууны хөгжмийн ертөнцийн хамгийн амжилттай, хамгийн их орлоготой хүн байлаа.

 Түүнийг “рок-н-роллын хаан” гэдэг нь тохиолдол биш. Тэрээр хөгжмийн энэ урсгалыг үндэслэж, анхдагч нь байгаагүй ч гэсэн энэ урсгалыг алдаршуулан олны хүртээл болгосон нэгэн.

Түүний 1950-иад онд бичүүлсэн Sun Records, «Heartbreak Hotel», «Don"t Be Cruel», «Hound Dog» зэрэг дуунууд нь жинхээн хит болж байлаа.

Пресли 1977 онд нас барсан ч түүний пянз нь манай гариг дээр нэг тэрбум гаруй хувиар борлогдсон юм. Пресли хөгжмийн “Грэмми” шагналыг 1968, 1973, 1975 онд гурван удаа хүртэж байсан юм.



0 Сэтгэгдэл
Алдар хүнд мөнгө хөрөнгө хүнийг үхэлрүү түлхдэг.
Хамгийн их уншсан