Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Баяжуулах үйлдвэрт гарсан гал Оюу Толгойн үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлжээ
“Оюу Толгой” компани өнгөрсөн оны IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны араванхоёрдугаар сард Баянжуулах үйлдвэрт гарсан гал үйлдвэрлэлийн хэмжээнд бага зэрэг нөлөөлсөн бөгөөд галын улмаас учирсан гэмтлийг бүрэн засварлаж, хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн гэж тус газраас мэдээллээ.
Ингээд “Оюу Толгой” өнгөрсөн улиралд нийт 50.300 тонн зэс (баяжмал дахь агууламж), 278 мянган унци алт үйлдвэрлэж, 2014 онд нийт 148.400 тонн зэс, 589 мянган тонн алт үйлдвэсэн байна. Харин энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тусгасантай нийцэж байгаа бол энэ онд тэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж эхэлжээ.
Энэ талаар тус газрын Ерөнхийлөгч Эндрью Вүдлэй “Оюу толгой шинэ тутам бизнес хэдий ч 2014 онд бүтэн жил тасралтгүй үйлдвэрлэл явуулсан анхны жилээ амжилттай үдэж, ахиц дэвшилтэй ажиллалаа. Бэрхшээл сорилт багагүй энэ оныг Оюу толгойн хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн үзүүлэлттэй дуусгаж байна. Ингэснээр бид 2015 онд буй болсон өсөлтийг хадгалж, үр ашгийг нэмэгдүүлэх бололцоотой болохын зэрэгцээ Оюу толгойн бүх оролцогч талуудад үр өгөөжөө өгөх, аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэр болох замд гаргана гэдэгт бат итгэж байна” гэж хэллээ.
“Оюу Толгой” компани өнгөрсөн оны IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны араванхоёрдугаар сард Баянжуулах үйлдвэрт гарсан гал үйлдвэрлэлийн хэмжээнд бага зэрэг нөлөөлсөн бөгөөд галын улмаас учирсан гэмтлийг бүрэн засварлаж, хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн гэж тус газраас мэдээллээ.Ингээд “Оюу Толгой” өнгөрсөн улиралд нийт 50.300 тонн зэс (баяжмал дахь агууламж), 278 мянган унци алт үйлдвэрлэж, 2014 онд нийт 148.400 тонн зэс, 589 мянган тонн алт үйлдвэсэн байна. Харин энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тусгасантай нийцэж байгаа бол энэ онд тэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл