АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Робин Уиллиамсын үлдээсэн хөрөнгийг эхнэр хүүхдүүд нь булаалдав
Нэрт жүжигчин Робин Уиллиамс хорвоог орхиод хагас жил ч болоогүй байхад үлдээсэн эд хөрөнгийг нь эхнэр хүүхдүүд нь ичгүүртэйгээр булаалдаж эхэлжээ.
63 насандаа амиа егүүтгэж нас барсан Оскарын шагналт жүжигчний үлдээсэн мөнгө болоод үл хөдлөх хөрөнгө, хувийн эд зүйлийг хэн нь яаж авах тал дээр түүний бэлэвсэн эхнэр болон гурав дахь эхнэр, мөн өмнөх хоёр эхнэрээс нь гарсан гурван хүүхэд хоорондоо маргалдаж шүүхэд хандаад байгаа аж.
“New York Times” сонинд бичсэнээр Р.Уиллиамсын хүүхдүүд болох Зак, Зельда, Коди нар эцэгтэй нь 2011 оноос хойш амьдарч байсан сүүлийн эхнэр Сьюзан Шнайдер Уиллиамс аавынх нь хүсч мөрөөдөж явсны эсрэгээр үлдээсэн өв хөрөнгийг нь захиран зарцуулах гэж байна хэмээн гомдол гаргажээ. Тэд эцгийнхээ бэлэвсэн эхнэрийг ахуй амьдралдаа хэтэрхий өндөр өртөг зардал гаргаж, нөхрийнхөө үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийж байна гэж шүүхэд ханджээ.
Харин Сьюзан Уиллиамсын өмгөөлөгч хэлэхдээ Робин Уиллиамсын эхнэртээ үлдээсэн хөрөнгө үр хүүхэддээ зориулсантай нь харьцуулахын аргагүй өчүүхэн хэмээн мэтгэж, шүүхээс хууль ёсны эрхийг нь баталгаажуулж авахаар заргалдаж байгаа аж.
Нэрт жүжигчин Робин Уиллиамс хорвоог орхиод хагас жил ч болоогүй байхад үлдээсэн эд хөрөнгийг нь эхнэр хүүхдүүд нь ичгүүртэйгээр булаалдаж эхэлжээ. 63 насандаа амиа егүүтгэж нас барсан Оскарын шагналт жүжигчний үлдээсэн мөнгө болоод үл хөдлөх хөрөнгө, хувийн эд зүйлийг хэн нь яаж авах тал дээр түүний бэлэвсэн эхнэр болон гурав дахь эхнэр, мөн өмнөх хоёр эхнэрээс нь гарсан гурван хүүхэд хоорондоо маргалдаж шүүхэд хандаад байгаа аж.

0 Сэтгэгдэл