Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Sweetymotion хамтлаг ”Зүрхэн аялгуу”-г эгшиглүүлэх нь ээ
Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй "Sweetymotion" билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна.

Тус шоу үзүүлбэрийг Монголын шилдэг моделууд болох Одгэрэл, Урнаа, Ундрах зэрэг 10 гаруй моделууд амилуулах нь ээ. Зүрхэн аялгуу шоуны хамгийн чухал хэсгийн нэг бол хөгжмийн найруулга юм. Уг шоуны хөгжимчдийн бүрэлдэхүүнд даралтат хөгжим Чинбаа, гитарчин Мөнх-Оргил, баргил гитарчин Никитоны Цогоо, бөмбөрчин Одбаяр, Хөсөгтөн хамтлагийн лимбэчин Адъяа, Ятгачин Солонго, ёочин хөгжмийг Шүрээ гэсэн шилдэг баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан