COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хүүхдүүдэд iPad хэрэглүүлэхийг хориглолоо
Тайванийн хууль тогтоогчид хоёроос доош насны хүүхдэд iPad болон бусад цахилгаан хэрэгсэл хэрэглүүлэхийг хориглолоо. Түүнчлэн 18-аас доош насны хүүхдүүдийнхээ дижитал медиагийн ашиглалтад хяналт тавьж, аль болох хэрэглүүлэхгүй байхыг эцэг эхчүүдэд уриалсан байна.
Хүүхэд хамгаалах тухай шинэ хуулинд ингэж заасан бөгөөд хэрэв бага насны хүүхэддээ цахим хэрэгсэл ашиглуулсан нь илэрвэл 50 мянган тайвань доллараар торгох шийтгэлтэй ажээ. Хэдийгээр хуулийн хэрэгжилтийг хэрхэн хянах нь тодорхойгүй ч эцэг эхчүүд янз бүрээр хүлээж авч байна. Харин эмч мэргэжилтнүүдийн зүгээс бага насны хүүхдүүдийн тархи сэтгэхүй, эрүүл мэндэд зурагт, компьютер, гар утас зэрэг орчин үеийн хэрэглээ сөргөөр нөлөөлдөг гэж үздгийн хувьд зөв шийдвэр боллоо гэж үзэж байна. Хэдийгээр эрүүл мэндийн байгууллагуудаас хүүхдүүдийн нас, хөгжилд нь тохируулан хэдэн цаг зурагт үзэж, компьютер ашиглавал зохистой гэдгийг зөвлөсөн байдаг ч аль ч улсын эцэг эхчүүд тэр зөвлөмжийн дагуу хүүхдээ хүмүүжүүлдэггүй нь тогтоогдсон.
Австралид гэхэд найман настай хүүхдүүдийн 45 хувь нь мэргэжилтнүүдийн зөвлөснөөс их цагаар зурагт үздэг бол 16 настнуудын хувьд бүр 80 хувь нь зохистой гэж зааснаас илүү цагаар дэлгэцийн өмнө суудаг гэсэн судалгаа гарчээ.
Орчин үеийн цахим хэрэгслүүдийн хэрэглээ нь хүүхдийн тархины хөгжилд буруугаар нөлөөлж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг үгүй хийж, амархан уурлаж бухимддаг, сэтгэл гутралд ордог болгоод зогсохгүй нойргүйдэх, таргалах, хичээл сурлагадаа муудах гээд сөрөг үр дагавар дагуулдаг болох нь тогтоогдсон.
Тайванийн хууль тогтоогчид хоёроос доош насны хүүхдэд iPad болон бусад цахилгаан хэрэгсэл хэрэглүүлэхийг хориглолоо. Түүнчлэн 18-аас доош насны хүүхдүүдийнхээ дижитал медиагийн ашиглалтад хяналт тавьж, аль болох хэрэглүүлэхгүй байхыг эцэг эхчүүдэд уриалсан байна. Хүүхэд хамгаалах тухай шинэ хуулинд ингэж заасан бөгөөд хэрэв бага насны хүүхэддээ цахим хэрэгсэл ашиглуулсан нь илэрвэл 50 мянган тайвань доллараар торгох шийтгэлтэй ажээ. Хэдийгээр хуулийн хэрэгжилтийг хэрхэн хянах нь тодорхойгүй ч эцэг эхчүүд янз бүрээр хүлээж авч байна. Харин эмч мэргэжилтнүүдийн зүгээс бага насны хүүхдүүдийн тархи сэтгэхүй, эрүүл мэндэд зурагт, компьютер, гар утас зэрэг орчин үеийн хэрэглээ сөргөөр нөлөөлдөг гэж үздгийн хувьд зөв шийдвэр боллоо гэж үзэж байна. Хэдийгээр эрүүл мэндийн байгууллагуудаас хүүхдүүдийн нас, хөгжилд нь тохируулан хэдэн цаг зурагт үзэж, компьютер ашиглавал зохистой гэдгийг зөвлөсөн байдаг ч аль ч улсын эцэг эхчүүд тэр зөвлөмжийн дагуу хүүхдээ хүмүүжүүлдэггүй нь тогтоогдсон.
Австралид гэхэд найман настай хүүхдүүдийн 45 хувь нь мэргэжилтнүүдийн зөвлөснөөс их цагаар зурагт үздэг бол 16 настнуудын хувьд бүр 80 хувь нь зохистой гэж зааснаас илүү цагаар дэлгэцийн өмнө суудаг гэсэн судалгаа гарчээ.
Орчин үеийн цахим хэрэгслүүдийн хэрэглээ нь хүүхдийн тархины хөгжилд буруугаар нөлөөлж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг үгүй хийж, амархан уурлаж бухимддаг, сэтгэл гутралд ордог болгоод зогсохгүй нойргүйдэх, таргалах, хичээл сурлагадаа муудах гээд сөрөг үр дагавар дагуулдаг болох нь тогтоогдсон.
0 Сэтгэгдэл
























