COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Левиафан” оросуудыг хоёр талцуулав
Олон улсыг шуугиулаад байгаа Оросын найруулагч Андрей Звягинцевын “Левиафан” кино ОХУ-ын кино театруудаар гарч эхлэх гэж байна. Каннын кино наадмын “шилдэг зохиол”, Алтан бөмбөрцгийн “гадаадын шилдэг кино” номинацаас эхлээд олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг нь хүртсээр байгаа “Левиафаныг” ОХУ-д гаргахдаа бүх хараал, бүдүүлэг үг хэллэгийг нь хассан байна. ОХУ-ын хуулиар кино, телевизийн нэвтрүүлэг, театр гээд олон нийтэд хүрч байгаа бүх суваг хэрэгслээр хараалын үг хэллэгийг хориглодог. Харин “Левиафан”-д хараалын бүдүүлэг үг хэллэг өдий төдий гардаг учраас тэр бүгдийг хасч, 650 кино театраар гаргахад бэлджээ. Оростоо нэр хүнд бүхий “Алтан бүргэд” шагнал хүртсэн “Левиафан” киногоор энэ улсын төрийн хүнд суртал, авлига хээл хахуульд ялзарсан нийгмийг харуулахыг зорьсон юм. Кино хэдий дэлгэцэнд гараагүй ч аль хэдийнэ Оросын нийгэмд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Киноны талаар олон нийт хоёр өөр байр суурьт хуваагдан талцах болсныг найруулагч Андрей Звягинцев “Бид яг байгаа оножээ” хэмээн дүгнэсэн байна.

0 Сэтгэгдэл