COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Хүүхэд нас” Британийн кино наадмын гол шагналыг авав
Британийн кино ертөнцийнхөн өчигдөр хуран чуулж, өнгөрсөн оны шилдгүүдийг тодрууллаа. “БАФТА” хэмээн нэршиж заншсан Британийн шилдэг кино шалгаруулах ёслолын ялагч нь үндсэндээ Ричард Линклэтерийн “Хүүхэд нас” байлаа. Уэс Андерсоны “Будапештын зочид буудал” кино гэхэд таван номинацад ялсан ч “Хүүхэд нас” БАФТА-гийн гол шагнал болох шилдэг кино, шилдэг найруулагчийн номинац авсан юм. Тэгвэл бусад гол шагналыг “Бүхний онол”, “Алиса хэвээр” зэрэг бусад кино наадмыг ч өнгөлж буй кинонууд хуваан авлаа.

Тухайлбал, шилдэг эрэгтэй жүжигчнээр “Бүхний онол” киноны гол дүрд тоглосон Эдди Редмэйн тодорсон бол шилдэг эмэгтэй жүжигчин нь “Алиса хэвээр” киноны гол дүрийн жүжигчин Жулиан Мур байв.

Манай үеийн суут ухаантнуудын нэг Стефен Хоукингийн амьдралаас сэдэвлэн хийсэн киногоор шилдэг жүжигчний шагнал хүртсэн Эдди Редмэйн шагналаа нэрт эрдэмтэнд зориулж байгаагаа тайзнаас мэдэгдсэн юм. Стефен Хоукингийн залуу насны амьдралыг харуулсан кино гурван ч шагнал хүртсэнээс хамгийн нэр хүндтэй нь “Британийн гайхамшигт кино” хэмээн өргөмжлөгдсөн юм.

0 Сэтгэгдэл