COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хятад хэлтнүүд хамгийн гутранги
Испаниар ярьдаг хүмүүс хамгийн өөдрөг үзэлтнүүд байдаг бол хятад хэлтнүүд хамгийн гутранги гэх сонирхолтой судалгааг Вермонтын их сургуулийн судлаачид хийжээ. Тэд 10 өөр хэлний бүлэгт хамаарах кино, дууны санг судалж үзсэнээс гадна эдгээр хэлний хүмүүст зарим үг ямар сэтгэгдэл төрүүлж байгаад үндэслэн ийм дүгнэлт гаргасан байна.
Тэд англи, испани, франц, герман, бразилийн португали, солонгос, хятад, орос, индонези, араб хэлний бүлгийн хүмүүсийг хамруулан судалгаа хийхдээ хүн төрөлхтний хэрэглэдэг түгээмэл үгсийн жагсаалтыг гаргаад, тэдгээр үгс тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлж буйг 1-9 хүртэл оноогоор дүгнэхийг хүсчээ. Хэдийгээр улс үндэстнүүд өөр хоорондоо соёлын асар том ялгаатай ч эерэг, сөрөг утгатай үгийг үнэлэх чанар нь ижил байдаг аж. Үүгээр нь дүгнэхэд испани хэлтнүүд хамгийн өөдрөг үзэлтнүүд болох нь авсан онооноос тодорхой болсон. Харин португали, англи, герман, франц хэлтнүүд удаалжээ. Хятад болон солонгос хэлтнүүд хамгийн бага оноо авснаар гутранги үзэлтэй гэж дүгнэж болох нь.
Испаниар ярьдаг хүмүүс хамгийн өөдрөг үзэлтнүүд байдаг бол хятад хэлтнүүд хамгийн гутранги гэх сонирхолтой судалгааг Вермонтын их сургуулийн судлаачид хийжээ. Тэд 10 өөр хэлний бүлэгт хамаарах кино, дууны санг судалж үзсэнээс гадна эдгээр хэлний хүмүүст зарим үг ямар сэтгэгдэл төрүүлж байгаад үндэслэн ийм дүгнэлт гаргасан байна. Тэд англи, испани, франц, герман, бразилийн португали, солонгос, хятад, орос, индонези, араб хэлний бүлгийн хүмүүсийг хамруулан судалгаа хийхдээ хүн төрөлхтний хэрэглэдэг түгээмэл үгсийн жагсаалтыг гаргаад, тэдгээр үгс тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлж буйг 1-9 хүртэл оноогоор дүгнэхийг хүсчээ. Хэдийгээр улс үндэстнүүд өөр хоорондоо соёлын асар том ялгаатай ч эерэг, сөрөг утгатай үгийг үнэлэх чанар нь ижил байдаг аж. Үүгээр нь дүгнэхэд испани хэлтнүүд хамгийн өөдрөг үзэлтнүүд болох нь авсан онооноос тодорхой болсон. Харин португали, англи, герман, франц хэлтнүүд удаалжээ. Хятад болон солонгос хэлтнүүд хамгийн бага оноо авснаар гутранги үзэлтэй гэж дүгнэж болох нь.
0 Сэтгэгдэл
























