Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
”Хурд” хамтлаг ”Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтоороо бэлэг барина
Монголын урлагийг "Хурд" хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. "Цэргийн бодол", "Аавдаа би хайртай", "Монголтойгоо би адилхан", "Зураг шиг бүсгүй", "Санаж байна" зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн ерээд оны залуус ховор болов уу. Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаггийн учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.

Тэгвэл тус хамтлагийн залуус олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монголын бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн жил бүр өөрсдийн тоглолтоороо бэлэг барьдаг билээ. Тэдний энэ жилийн тоглолт "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэйгээр UB паласын концертын их танхимд 3 дугаар сарын 8-ны өдөр тоглогдох гэж байгаа юм. Тус тоглолтонд "Хурд" хамтлагийнхан үе үеийн хит болсон шилдэг уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна нийт бүсгүйчүүддээ зориулсан олон гайхалтай "surprise"-ыг бэлдсэн байгаа гэдгээ дуулгасан юм.

Эрхэм залуу та энэ гайхалтай өдрөөр хайртай эхнэр, хайрт ижийгээ баярлуулахыг хүсвэл "Хурд" хамтлагтай нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Тоглолтын тасалбарыг 1900-1950 утсаар үнэгүй хүргэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 88098944, 99139933 утсаар болон https://www.facebook.com/events/803099039778403 Фэйсбүүк хаягаар авч болох ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан