Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ДЭЛХИЙН ДУУРИЙН УРЛАГИЙН 20 ЗАЛУУ ОДЫН НЭГЭЭР Э.АМАРТҮВШИНГ НЭРЛЭЛЭЭ
Дэлхийн дуурийн урлагийн шилдэг 20 залуу дуучныг BBC-гээс нэрлэхэд манай УДЭТ-ийн урдаа барьдаг гоцлооч Э.Амартүвшин тэдний нэгд багтсан байна. Дэлхийн 55 орны 350 гаруй шилдэг дуучдаас шилэгдэж үлдсэн эдгээр 20 дуучин BBC-гээс зохион байгуулдаг “Кардиффын дэлхийн шилдэг дуучин” хэмээх 32 жилийн түүхтэй нэр хүндтэй тэмцээний сүүлчийн шатанд өрсөлдөх юм.
Ирээдүйтэй хэмээн ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буй залуу үеийн дуурийн дуучдаас жил бүр шилж сонгон энэхүү тэмцээнд оролцуулдаг бөгөөд энэ удаа Монголоос гадна Итали, Герман, Ирланд, Франц, Швейцари, Швед, Норвеги, Өмнөд Америк, АНУ, Өмнөд Солонгос гээд 20 орныг төлөөлөн оролцох юм байна. Тэмцээн ирэх зургадугаар сарын 14-21-ний хооронд Уэльсийн нийслэлд болох бөгөөд дээрх 20 дуучнаас шилэгдсэн нэг ялагч Кардиффын цом, 15 мянган фунтээр шагнуулах юм байна.  
1983 оноос BBC-гийн Уэльс дэх салбараас зохион байгуулж ирсэн “Cardiff Singer of the World” тэмцээн сонгодог урлагийн ирээдүйн оддыг тодруулан гаргаж ирдгээрээ алдартай. Тэмцээний шүүгчид өнгөрсөн оны сүүлчээр долоон улсад очиж, 350 оролцогчийн авьяас, ур чадварыг сорьсны дараа эцсийн шатанд үлдэх 20-ийг тодруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан