Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Увертюра хамтлагийн “UNPLUGGED VIP” тоглолт 800.000 төгрөгний үнэтэй гэнэ
Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгосон монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлаг энэ сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо Маршал таун хотхоны “Luxury” ресторанд хийхээр болсон тухай мэдээллэж байсан билээ.

   Бүсгүйчүүддээ зориулсан “UNPLUGGED VIP” тоглолтоо 100% амьд хийж, үзэгч түмэнд урлагийн гоо зүйг жинхэнэ утгаар нь мэдрүүлэхээр зорьж буй тэдний тоглолтын тасалбар 800.000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Тодруулбал тус тоглолтыг 400 хүн үзэх боломжтой бөгөөд 1 хүний 80.000 төгрөгний үнэтэй, 10 хүний суудалтайгаар амттан бүхний дээдийг багтаан тусгайлан зассан 40 ширхэг ширээнээс үзэгчид нь сонголтоо хийн тухлан сууж тоглолтоо үзэх юм байна.

   Ийнхүү төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат нар урилгаар оролцож буй тус тоглолт тансаг сайхан болж, гоо үзэсгэлэн төгс төгөлдөрийн илэрхийлэл болсон эмэгтэйчүүдийгээ магтан дуулах гэнэ. Ингээд энэ сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар урлагийн сайхныг мэдэрч нэгэн үдэш хамтдаа цэнгэх урилгыг “Увертюра” хамтлагаас уншигч танд хүргүүлж байна. Тоглолтын тасалбарын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 19001617 болон 86683000, 86684000-аас лавлан уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан