АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Зэс хайлуулах үйлдвэр байгуулах шаардлага бий гэлээ
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Оюу толгой” ХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэйг өчигдөр хүлээн авч уулзав. Эндрью Вүдлэй уулзалтын эхэнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат цаг зав гарган хүлээн авч буйд талархаад, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч байгаа ч дунд хугацаандаа өсөн нэмэгдэх боломж бий хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн “Оюу толгой” ХК-ийн өнгөрсөн оны бараа бүтээгдэхүүний худалдан авалтын 50 хувийг үндэсний үйлдвэрүүд бүрдүүлсэн аж. Тиймээс цаашдаа энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжтойг тэрбээр онцоллоо.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дотоодын үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг 50 хувь тогтмол найдвартай байлгах, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хадгалах ажлыг зөв зохион байгуулах, кластер хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг санаачлах шаардлага байгааг хэлэв. Ингэснээр бараа бүтээгдэхүүний чанар болоод үнийн тогтвортой байдал, ажлын байрыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Аж үйлдвэрийн яам Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж дуусаад УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд явааг дурдаад хүнд үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тусгасаныг хэлэв. Аж үйлдвэрийн салбарын хувьд нэн түрүүнд зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах шаардлага байгаа гэлээ.
Энэхүү уулзалтын төгсгөлд Эндрью Вүдлэй Зэс хайлуулах үйлдвэрийг барих санаачилгыг дэмжиж буй учир судалж үзэхээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл