Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Жүжигчин Харрисон Форд онгоцны осолд орлоо

Холливудын жүжигчин Харрисон Форд хоёр мотортой хөнгөн онгоцоор нисч яваад Лос-Анжелосын ойролцоо гольфын талбайд унаж хүнд гэмтэл авлаа хэмээн Los Angeles Times мэдээлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Ryan PT-22 Recrui онгоц гольфын талбайд ослын буулт хийх үеэр 72 настай нэрт жүжигчин толгойдоо олон тооны гэмтэл авч бас цус алдсан байна. Азаар гольфын талбайд байсан хоёр эмч Фордод яаралтай тусламж үзүүлж дараа нь эмнэлэгт хүргэжээ. Хууль хяналтынхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тэдний урьдчилсан үзсэнээр онгоц бүрэн бус байжээ.

Харрисон Форд агаарын хөлгөөр нисэх тун дуртай, бүр эртнээс онгоц, нисдэг тэргээр нисдэг, бас ч хэд хэдэн удаа осолд орж байсан юм байна.
Харрисон Форд “Оддын дайн” цуврал болон археологич Индиан Жонсын дүрээрээ нэрд гарсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан