Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ринго Старр: Пол Маккартни бүр 1966 онд нас барсан, ижил нь дуулж байгаа
Ливерпулийн алдарт The Beatles хамтлагийн оролцогч, бөмбөрчин   байсан Ринго Старр “Hollywood Inquirer” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Пол Маккартниг бүр 1966 онд нас барсан, өнөө хүртэл түүний нэрээр ижил хүн л орлон дуулж хөгжимдөж байгаа гэж мэдэгдсэн нь хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулаад байна.

“The Beatles”-ийн бөмбөрчин энэ ярилцлагадаа өнгөрсөн хагас зууны туршид Пол Маккартнийг хэн нэгэн Билли Ширс гэгч л орлож байсан гэжээ.

“Полыг нас барахад бид үнэхээр балмагдсан. Тэр үед бидний менежер Брайан Эпстайн юу хийж, яах нь тодорхойгүй байлаа. Тэгээд тэр ямар ч байсан хэсэгтээ Полыг орлож байхыг Билли Ширст гэгчид санал болгосон. Тэр уг нь хамтлагт хоёр долоо хоногоос илүүгүй байж Полыг орлох байсан ч үзэгчид, сэтгүүлчид гээд хэн ч орлон тоглогч байна гэж мэдээгүй. Тэгэхээр нь бид Ширсийг хамтлагийнхаа байнгын гишүүн болгохоор шийдэж,  тэр ч энэ хугацаанд мэргэжлийнхээс, Полоос дутахгүй хөгжимчин болсон” гэж Ринго Старр “Hollywood Inquirer”-т ярьсныг британийн хэвлэлүүд иш татаж байна.

Пол Маккартниг олон жилийн өмнө нас барсан гэдэг цуу яриа хэвлэлээр анх удаа тарж байгаа нь энэ биш. Бүр 1969 онд Маккартниг нас барсан гэж америкийн хэсэг оюутан бичиж байсан.
“Битлз”-ийн шүтэн бишрэгчдийн энэ цуу яриа энэ хамтлагийн "Abbey Road" цомгийн гадар дээр хэвлэсэн зургаас үүдэн гарсан гэдэг. Энд Пол Маккартнигийн зураг нүд нь аниатай, тамхи татаж байгаагаар гарснаас ингэж ярьцгаах болжээ.
Хэдийгээр дахин ийм дуулиан, яриа гараад байгаа ч Пол Маккартни өөрөө энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан