Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
“Медальд хүрэх зам” волейболын тэмцээн болно
"Медальд хүрэх зам” волейболын C зэрэглэлийн тэмцээнийг 35-аас дээш насны волейболчдын дунд зохион байгуулна.
Монголын волейболын залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд уг тэмцээнийг “Аврагч” спорт хорооны зааланд энэ сарын 21-нээс эхлэн зохион байгуулах гэж байна. Волейболчдын тус тэмцээнд сонирхогчид болон 35-аас дээш насны цол зэрэгтэй тамирчид оролцох эрхтэй. Харин Монголын волейболын холбооны клубүүдын тэргүүн шалгаруулах 2013, 2014 оны тэмцээнд оролцсон бүх тамирчид, насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний найм, залуучуудын болон оюутны УАШТ-ий эхний дөрвөн байрт шалгарсан, 35-аас доош насны спортын мастер цолтой тамирчид оролцох эрхгүй юм.
Тэмцээний баруун бүсийн тоглолт энэ сарын 21-22-нд, зүүн бүсийнх 28-29-нд, хагас шигшээ дөрөвдүгээр сарын 4-нд, шувтаргын тоглолтууд 5-нд болж шилдгүүдээ тодруулна. Тэмцээнийг хамтран зохион байгуулагч МЗХ, “Монлайн” спорт хувцасны дэлгүүр, Сингапурын боловсролын төвүүд ажиллах юм. “Медальд хүрэх зам” тэмцээний тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй багууд 600 мянган төгрөгийн шагнал тус тус хүртнэ.
"Медальд хүрэх зам” волейболын C зэрэглэлийн тэмцээнийг 35-аас дээш насны волейболчдын дунд зохион байгуулна.Монголын волейболын залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд уг тэмцээнийг “Аврагч” спорт хорооны зааланд энэ сарын 21-нээс эхлэн зохион байгуулах гэж байна. Волейболчдын тус тэмцээнд сонирхогчид болон 35-аас дээш насны цол зэрэгтэй тамирчид оролцох эрхтэй. Харин Монголын волейболын холбооны клубүүдын тэргүүн шалгаруулах 2013, 2014 оны тэмцээнд оролцсон бүх тамирчид, насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний найм, залуучуудын болон оюутны УАШТ-ий эхний дөрвөн байрт шалгарсан, 35-аас доош насны спортын мастер цолтой тамирчид оролцох эрхгүй юм.
Тэмцээний баруун бүсийн тоглолт энэ сарын 21-22-нд, зүүн бүсийнх 28-29-нд, хагас шигшээ дөрөвдүгээр сарын 4-нд, шувтаргын тоглолтууд 5-нд болж шилдгүүдээ тодруулна. Тэмцээнийг хамтран зохион байгуулагч МЗХ, “Монлайн” спорт хувцасны дэлгүүр, Сингапурын боловсролын төвүүд ажиллах юм. “Медальд хүрэх зам” тэмцээний тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй багууд 600 мянган төгрөгийн шагнал тус тус хүртнэ.
0 Сэтгэгдэл




















