Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна

Цахим орчинд "Маргааш төв талбайд жагсацгаая" утгатай бичвэрүүд хөвөрсөн. Шатахууны хомсдол, үнийн өсөлтөд бухимдсан, ахмадын тэтгэврийг нэмэх хүсэлтэй иргэд өнөөдөр (2026.10.01) төв талбайд жагсаж байна. Тэд машинаа талбайн хажуу талд тавьж, машинаас буун жагсаалаа эхлүүлсэн юм. 

"Туйлдаа хүрлээ" гэх лоозон барьснаас бусдаар өөр уриа, лоозон ажиглагдсангүй. Жагсагчдын сэтгэгдлээс хүргэж байна. 

"Цахим орчноос 10-р сарын 1-нд 10 цагаас жагсана гэх уриалгыг харсан. Адилхан шатахууны дараалалд зогсож байгаагийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх гэж, хариуцлага нэхэх гэж ирсэн. Иргэний хувиар үзэл бодлоо илэрхийлэх гэж ирснээс биш хүмүүсийн ярьж байгаа шиг хөлсний жагсагчийн дүрээр ирээгүй.

Бензиний шагчдаас төр улсаа хэрхэн цэвэрлэх вэ гэсэн зорилгоор ирсэн. Хэн нэгний хөлсний жагсагч биш.

10 тугалтай үнээтэй айл мөртлөө хажуу саахалт айлаасаа сүү авдаг шиг үзэгдэл шатахууны асуудлыг тойрч байна. Тиймээ нэг сарын өмнө ч гэсэн нефть боловсруулах үйлдвэрээ барьж ашиглалтад оруулаасай гэж хүсэж байна.

Мөн Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх саналтай байна. Шинэ үндсэн хуультай болж үндсэн хуулийн сонгууль хийх хэрэгтэй.

Шатахуун байгаа мөртөө зохиомол хомсдол үүсгэж буй. Энэ нь шагчдад илүү ашигтай. Зарим шатахуун түгээх станц шатахуунтай атлаа түгээхгүй байгаа нь ажиглагдсан. Дотооддоо шатахуун үйлдвэрлэе, нефтийн үйлдвэр барья гэхэд зөвшөөрөөгүй. Тухайн үед нэг литр шатахууныг 4000, 5000-аар үйлдвэрлэнэ. Гаднаас оруулж ирвэл илүү хямд байна гэж байсан. Одоо бодит байдлыг харах хэрэгтэй " хэмээн жагсагч П.Шинжээравдан сэтгэгдлээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан