Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна

Нийслэлийн Бизнес инновацын газар БНСУ-ын Стартап болон энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлж байна.

Төслийг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд болон холбогдох албаны хүмүүс БНСУ-ын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэнгийн Дэлхийн хамтын ажиллагааны газрын дарга Чвэ Ёл Сү, “ODA” төслийн ахлах менежер Ким Дун Угтай уулзлаа. Уулзалтаар төслийг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уг төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Төслийн үр дүнд Улаанбаатар хотын гарааны бизнесийн экосистемийг олон улсын жишигт хүргэх дундын оффис, лаборатори болон нетворкинг танхим бүхий инновацын нэгдсэн дэд бүтцийг байгуулна. Мөн гарааны бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, БНСУ-ын хурдасгуур хөтөлбөрүүдийг нутагшуулах замаар дотоодын стартапуудыг чадавхжуулж, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоход дэмжлэг үзүүлнэ.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Ганболд дээрх төсөл нь Улаанбаатар хотын залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжсэн өндөр бүтээмжтэй ажлын байруудыг шинээр бий болгох, гарааны бизнесийг нэмэгдүүлэх, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр БНСУ-тай туршлага солилцох чухал ач холбогдолтойг онцоллоо.

Нийслэлийн Бизнес инновацын газрын дарга Б.Гантулга “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах хурдасгуур хөтөлбөр” төслийг эрчимжүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан