АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Vogue” сэтгүүлийн эрхлэгч уучлал гуйлаа
“Vogue” сэтгүүлийн эрхлэгчдийн нэг, Германы язгууртан Элизабет вон Турн Таксис “Instagram” хуудсан дээр нийтэлсэн зургаасаа болж шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр Парис дахь загварын долоо хоногийг үзэж сонирхож явахдаа гудамжинд амьдардаг эмэгтэй “Vogue” сэтгүүл уншиж буй агшныг зурагт буулган авчээ. Ингэхдээ тэрээр “Парис гэнэтийн бэлгээр дүүрэн юм.
Санаанд оромгүй газар хүртэл манай уншигчид байх юм” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь дагагчдынх нь дургүйцлийг төрүүлж, түүнийг үнэхээр “мэдрэмжгүй”, “харгис” гэх мэтээр шүүмжилж эхэлжээ. Эхэндээ тэрээр өөрийгөө өмгөөлж байсан ч энэ явдал зөвхөн өөрөөр нь зогсохгүй “Vogue” сэтгүүлийн нэр хүндэд ч нөлөөлж мэдэхээр болсон тул дэмий зураг авч, оновчгүй тайлбар хийсэндээ хүлцэл өчжээ. Өөрийнх нь зураг ингэж олны хэл амны бай болж байгааг гудамжинд амьдардаг эмэгтэй олж мэдээд ихэд уурласан гэнэ. Тэрээр “Ядуу байх, гудамжинд амьдрах гэдэг огтхон ч хөгжилтэй сэдэв биш. Гудамжинд амьдардаг хүмүүсийн зургийг авах нь бүдүүлэг хэрэг” хэмээн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
“Vogue” сэтгүүлийн эрхлэгчдийн нэг, Германы язгууртан Элизабет вон Турн Таксис “Instagram” хуудсан дээр нийтэлсэн зургаасаа болж шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр Парис дахь загварын долоо хоногийг үзэж сонирхож явахдаа гудамжинд амьдардаг эмэгтэй “Vogue” сэтгүүл уншиж буй агшныг зурагт буулган авчээ. Ингэхдээ тэрээр “Парис гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Санаанд оромгүй газар хүртэл манай уншигчид байх юм” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь дагагчдынх нь дургүйцлийг төрүүлж, түүнийг үнэхээр “мэдрэмжгүй”, “харгис” гэх мэтээр шүүмжилж эхэлжээ. Эхэндээ тэрээр өөрийгөө өмгөөлж байсан ч энэ явдал зөвхөн өөрөөр нь зогсохгүй “Vogue” сэтгүүлийн нэр хүндэд ч нөлөөлж мэдэхээр болсон тул дэмий зураг авч, оновчгүй тайлбар хийсэндээ хүлцэл өчжээ. Өөрийнх нь зураг ингэж олны хэл амны бай болж байгааг гудамжинд амьдардаг эмэгтэй олж мэдээд ихэд уурласан гэнэ. Тэрээр “Ядуу байх, гудамжинд амьдрах гэдэг огтхон ч хөгжилтэй сэдэв биш. Гудамжинд амьдардаг хүмүүсийн зургийг авах нь бүдүүлэг хэрэг” хэмээн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл
























