АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Эммагийн дурсгалд зориулсан авс түрэх уралдаан
XIX зууны сүүлчээр америкийн Коларадо мужийн Маниту Спрингс хотыг Эмма Кроуфорд гэдэг бүсгүй ээжтэйгээ хамт зорьж явлаа. Эмма бүсгүй сүрьеэтэй болохоор уулын цэвэр агаартай, бас рашаан устай Маниту Спрингсийг зорьсон нь тэр.
Энд ирээд бүсгүй төмөр замын инженертэй гэрлэхээр бэлтгэж байлаа. Нэг удаа Улаан уулын оройд гараад хэсэг модны дэргэд сууж байхдаа, намайг нас барвал энд, энэ моддын дор нутаглуулаарай гэж захьжээ.
Харамсалтай нь 19 настай бүсгүй удалгүй нас барж, гэрлэж амжаагүй залуу нь 11 найзтайгаа хамт бүсгүйн гэрээсэлсэн ёсоор уулын оройд аваачиж өнөөх моддын дор оршуулсан байна.
Гэтэл 1912 онд төмөр замын барилгынхан Эммагийн шарилыг зөөж уулын өмнөд хавцалд оршуулжээ.
Гэтэл 1929 онд Эммагийн авс уулын бүр бэлд ирчихсэн байхыг хүүхдүүд олсон гэнэ. Ингэхээр нь нутгийнхан Эммаг гурав дахь удаагаа хотын оршуулгын газарт нэргүйгээр оршуулжээ.

Хамгийн сонрхолтой нь Маниту Спрингс хотынхон Эммаг, түүний шарил өөрөө уулнаас буугаад ирснийг мартсангүй. Жил бүр Эммагийн дурсгалд зориулан авс уралдуулан наадам зохион байгуулдаг байна.

Гэхдээ Эммагийн авч уулнаас буусан шиг уулын оройгоос биш зүгээр л замаар дугуйт авс уралдуулдаг тэмцээн. Дугуйн диаметр нь 6 дюйм л байх ёстой. Багийн бүрэлдхүүн нь “Эмма”-гийн авсыг жолоодогч нэг хүн авсандаа хэвтэж, түрэгч 4 хүнтэй нийлээд таван хүнтэй.

Энэ тэмцээн наадмын үеэр жагсаал, нутгийн түүх домог өгүүлсэн шоу үзүүлбэр бас болно.
Эммагийн сүнс Улаан уулаар өнөө хүртэл тэнүүлчлэн явдаг, түүнийг үзсэн гэж олон хүн ярьдаг байна.

монгол хэл бичгийн дамжаанд явсныхаа дараа нийтлэл бичдэг болмоор юм.
setguulchee! niitlelee niitlehdee aldaagaa zasaj hyanaj bgaach . Utga ni aldagdsan sonin yum. unshih gej baahan oorigoo chileelee.. boon aldaa yanaa ichmeer yumaa
XIX зууны сүүлчээр америкийн Коларадо мужийн Маниту Спрингс хотыг Эмма Кроуфорд гэдэг бүсгүй ээжтэйгээ хамт зорьж явлаа. Эмма бүсгүй сүрьеэтэй болохоор уулын цэвэр агаартай, бас рашаан устай Маниту Спрингсийг зорьсон нь тэр. Энд ирээд бүсгүй төмөр замын инженертэй гэрлэхээр бэлтгэж байлаа. Нэг удаа Улаан уулын оройд гараад хэсэг модны дэргэд сууж байхдаа, намайг нас барвал энд, энэ моддын дор нутаглуулаарай гэж захьжээ.
Харамсалтай нь 19 настай бүсгүй удалгүй нас барж, гэрлэж амжаагүй залуу нь 11 найзтайгаа хамт бүсгүйн гэрээсэлсэн ёсоор уулын оройд аваачиж өнөөх моддын дор оршуулсан байна.
Гэтэл 1912 онд төмөр замын барилгынхан Эммагийн шарилыг зөөж уулын өмнөд хавцалд оршуулжээ.
Гэтэл 1929 онд Эммагийн авс уулын бүр бэлд ирчихсэн байхыг хүүхдүүд олсон гэнэ. Ингэхээр нь нутгийнхан Эммаг гурав дахь удаагаа хотын оршуулгын газарт нэргүйгээр оршуулжээ.

Хамгийн сонрхолтой нь Маниту Спрингс хотынхон Эммаг, түүний шарил өөрөө уулнаас буугаад ирснийг мартсангүй. Жил бүр Эммагийн дурсгалд зориулан авс уралдуулан наадам зохион байгуулдаг байна.

Гэхдээ Эммагийн авч уулнаас буусан шиг уулын оройгоос биш зүгээр л замаар дугуйт авс уралдуулдаг тэмцээн. Дугуйн диаметр нь 6 дюйм л байх ёстой. Багийн бүрэлдхүүн нь “Эмма”-гийн авсыг жолоодогч нэг хүн авсандаа хэвтэж, түрэгч 4 хүнтэй нийлээд таван хүнтэй.

Энэ тэмцээн наадмын үеэр жагсаал, нутгийн түүх домог өгүүлсэн шоу үзүүлбэр бас болно.
Эммагийн сүнс Улаан уулаар өнөө хүртэл тэнүүлчлэн явдаг, түүнийг үзсэн гэж олон хүн ярьдаг байна.

0 Сэтгэгдэл
2015.03.11
2015.03.11
























