COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Анна Каренина” зохиолоор дахиад нэг кино хийх нь
“Мосфильм” кино концерны ерөнхий захирал Карен Шахназаров Лев Толстойн алдарт “Анна Каренина” зохиолоор кино хийх гэж байна. Улсаас юм уу олон нийтээс санхүүгийн ямар нэг дэмжлэг авахгүйгээр цэвэр өөрөө хийх гэж буй энэ кинондоо яг тохирсон жүжигчнийг олж чадахгүй бол хийхгүй ч байж мэднэ гэж К.Шахназаров ярьжээ. Тэрээр гол дүр Анна Каренина болон Вронксийд тоглох жүжигчдээ олж сонгоход маш их анхаарч байгаа юм байна.
Хүн төрөлхтөний заавал унших ёстой зохиолын тоонд зүй ёсоор багтдаг “Анна Каренина” романаар 20 гаруй удаа кино хийсэн байдаг. Хамгийн сүүлд 2012 онд Британийн найруулагч Жой Врайтын найруулгаар, гол дүрд нь жүжигчин Кейра Найтли тоглосон хувилбар үзэгчдэд хүрсэн. Мөн 2013 онд Итали, Испани, Францын уран бүтээлчид хамтарч телевизийн мини-цуврал маягаар кино хийсэн юм. Гэхдээ “Анна Каренина” зохиолоор хийсэн 20 киноноос хамгийн алдартай нь 1967 онд ЗХУ-ын үед хийсэн хувилбар нь гэлцдэг.
“Мосфильм” кино концерны ерөнхий захирал Карен Шахназаров Лев Толстойн алдарт “Анна Каренина” зохиолоор кино хийх гэж байна. Улсаас юм уу олон нийтээс санхүүгийн ямар нэг дэмжлэг авахгүйгээр цэвэр өөрөө хийх гэж буй энэ кинондоо яг тохирсон жүжигчнийг олж чадахгүй бол хийхгүй ч байж мэднэ гэж К.Шахназаров ярьжээ. Тэрээр гол дүр Анна Каренина болон Вронксийд тоглох жүжигчдээ олж сонгоход маш их анхаарч байгаа юм байна. Хүн төрөлхтөний заавал унших ёстой зохиолын тоонд зүй ёсоор багтдаг “Анна Каренина” романаар 20 гаруй удаа кино хийсэн байдаг. Хамгийн сүүлд 2012 онд Британийн найруулагч Жой Врайтын найруулгаар, гол дүрд нь жүжигчин Кейра Найтли тоглосон хувилбар үзэгчдэд хүрсэн. Мөн 2013 онд Итали, Испани, Францын уран бүтээлчид хамтарч телевизийн мини-цуврал маягаар кино хийсэн юм. Гэхдээ “Анна Каренина” зохиолоор хийсэн 20 киноноос хамгийн алдартай нь 1967 онд ЗХУ-ын үед хийсэн хувилбар нь гэлцдэг.
0 Сэтгэгдэл
























