АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Ажилдаа эрт гарсныхаа төлөө цэвэрлэгээний ажилтан ял сонсов
Америкийн Жоржия мужийн Санди-Спрингс хотын тохижилт үйлчилгээний нэгэн ажилтан өглөө эртлэн ажилд гарсныхаа төлөө шоронд 30 хоног хоригдох ялаар шийтгүүлсэн байна. Кевин Макгилл саявтар ажлаа эрт амжуулчих санаатай өглөөний 05 цагт ажилдаа гарсан нь хотын хуулийг зөрчсөн болж таарчээ. Энэ хотынхон хог цэвэрлэгээний машин хар өглөөгүүр чанга дуугарч амраахгүй байна хэмээн гомдол гаргасны дагуу хог цэвэрлэгээний машинуудыг өглөөний 07 цагаас оройн 19 цагийн хооронд л ажиллахыг хуульчилсан юм байна. Үүнийг л Кевин зөрчсөн болохоор түүнд шүүхээс 30 хоног хорих ял оноожээ. Хотын прокурор Билл Райли “Тэр орчмын иргэд яг л нэг хүн шиг цагдаа руу утасдаж, хогны машин өгөөгүүр амраахгүй байна гэж гомдол мэдүүлсэн. Тэгээд ч үүнд торгуулийн арга хэмжээ нөлөөлөхгүй” гэсэн бол Кевин Макгилл “Би бүр шокт орсон. Надад энэ бол тогтсон журам гээд миний тайлбарыг ч сонсоогүй” гэжээ. Харин ч эрэгтэйд зөөлөн хандаж ар гэрээ тэжээхийн тулд ажлын өдрүүдэд ажлаа хийгээд, зөвхөн амралтын өдрүүдэд шоронд очиж суун ялаа эдлэхийг зөвшөөрсөн байна. Одоо ялаас нь 14 хоног үлдээд байгаа Макгилл “Юутай ч энэ ялыг нь хурдан дуусгахыг л хүсч байна” гэжээ.

0 Сэтгэгдэл