АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
АНУ-д насанд хүрэгсдэд зориулсан “хүүхдийн” цэцэрлэг нээлээ

Нью-Йоркийн Бруклин районд нэгэн ер бусын цэцэрлэг үүдээ нээж анхны зургаан хүмүүжигчээ хүлээн авчээ. Энэ цэцэрлэгт бяцхан охид хөвгүүд биш насанд хүрсэн жирийн хүмүүс явах гэнэ. Анхны хүмүүжигчээр нь л гэхэд зохиолч, хуульч, программ зохиогчид иржээ. Цэцэрлэг байгуулагчийн хэлж байгаагаар бол энэ ер бусын цэцэрлэгт мартагдаад олон жил болж байгаа хүүхэд насаа эргэн дурсах, зарим нь бол зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлэх зорилгоор ирэх гэнэ. Ингэснээр хүн өөртөө итгэлтэй болж, амьдралд буурьтай хандах ач холбогдолтой ч гэж үзэж байна.
Энэ цэцэрлэгийн “багачууд” ерийн л нэг цэцэрлэг шиг долоо хоногт нэг удаа хичээл хийж, өдөртөө тоглож, зураг зурж, баримлын шавраар элдэв дүрс хийн, бас нэг цаг унтана. Заримдаа хүмүүжүүлэгч нартайгаа хамт хотоор зугаална. Бас эцэг эхийн хурал болж үүнд хэнийг ирүүлэхээ “хүүхэд” өөрөө сонгоно.
Энэ цэцэрлэгийн төлбөр харьцангуй өндөр. Хүмүүжигч “хүүхдийн” төлбөрийн чадвараас шалтгаалан хамгийн бага нь 333 доллар бол хамгийн ихдээ 999 доллар байх юм байна.

0 Сэтгэгдэл