Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Гала тоглолт ойртож байна
Монгол Улсын Филармони санаачлан хэрэгжүүлж буй “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төслийн төлөвлөгөөт уран бүтээлүүд амжилттай тоглож өндөрлөж байна. “Монгол уран бүтээл” төслийн тоглолтууд нь  монголын үе үеийн  хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжис бүтээлүүдийг бүтэн улирлын турш үзэгчиддээ хүргэж үе үеийн хөгжмийн зүтгэлтнүүдээ алдаршуулан мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан бүтээлүүдийг  сурталчлан түгээн дэлгэрүүлж үзэгчдийнхээ оюуны мэлмийд толилууллаа.

Уг төслийн хүндэтгэлийн нэгдсэн гала тоглолт энэ сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр СТӨ-нд 15,00 цагаас ганцхан удаа болох ба тоглолтонд улсын Филармонийн удирдаачид, морин хуурын чуулга, баян монгол джаз найрал хөгжим, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгэн тайзнаа чуулж байгаа нь тэр болгон үзээд байдаггүй ховорхон тоглолтын нэг болж байгаагаараа онцлог юм.

Мөн тоглолтонд улсын Филармонийн гоцлол дуучин СТА С. Баттулга, СТА Н. Наранбаатар, СТА Д. Бурмаа, СТА Т. Амина, СТА Ц. Хулан, СТА Б. Долгормаа, Л. Насанбуян, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр, С. Нямбаяр, Т. Отгонбаяр, Б. Солонго нар оролцон тоглоно.

Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон СТӨ-ний кассаар худалдаалхаас гадна 1900-1617 үнэгүй хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian state philharmonic фейсбүүк хаягнаас гадна 7011-8012, 7014-812 утаснаас тодруулах боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан