АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Анжелина Жоли хорт хавдраас сэргийлж дахин мэс засал хийлгэжээ
Жүжигчин Анжелина Жоли учирч болзошгүй хорт хавдрын эрсдлээс сэргийлэн өндгөвчөө авахуулах мэс засалд өнгөрсөн долоо хоногт оржээ. Өндгөвчөө авахуулсан учир цаашид хүүхэд тээж төрүүлэх боломжгүй, одоо цэвэршилтийн эхний үе шатандаа яваа гэдгээ 39 настай жүжигчин бүсгүй албан ёсоор мэдэгдсэн байна.
Хөхний хорт хавдраас сэргийлж хоёр жилийн өмнө хоёр хөхөө авахуулах мэс засал хийлгэж байсан тэрээр энэ удаа өндгөвчний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс яаралтай хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ээж, эмээ, нагац эгч нь бүгд эмэгтэйчүүдийн хорт хавдар өвчнөөр нас барсан А.Жолигийн хувьд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 87, өндгөвчний хорт хавдар тусах магадлал 50 хувьтай гэсэн шинжилгээний дүн гарсан юм. Энэ дагуу тэрээр хоёр жилийн өмнө хөх авахуулах мэс засалд орсны дараа өндгөвчөө авахуулна гэсэн бодолтой байжээ. Гэсэн ч ийм хурдан хугацаанд мэс засал хийлгэнэ гэж төсөөлөөгүй байж. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө байнгын хяналтад байдаг эмчдээ үзүүлэхэд, нарийн шинжилгээ хийлгээд мэс заслаа даруйхан хийлгэх хэрэгтэй байгааг дуулгажээ. Тэр үед А.Жоли тайван, хүчтэй байхыг өөртөө сануулж байсан ч хорт хавдар гэдэг онош олон сая хүнд сэтгэл зүйн ямар хүнд дарамт авчирдгийг өөрийн биеэр амссан гэдгийг олон нийтэд хандаж бичсэн захидалдаа дурдаад энэ амаргүй үед Францад ажлаар явсан нөхөр Брэд Питт нь сэтгэлийн тэнхээ хайрлаж Лос-Анжелест даруйхан буцаж ирж, эхнэрээ мэс засалд ороход хамт байсан гэдгийг ч бичжээ. Тэрээр мэс заслын өмнө нарийн шинжилгээ хийлгээд үзэхэд өндгөвчинд хараахан хорт хавдар үүсч эхлээгүй байсан ч А.Жоли мэс засалд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. “Хүүхдүүдээ өсч томрохыг, тэднийхээ үр хүүхдийг үзэхийн тулд надад эргэлзэх ямар ч шалтгаан байгаагүй” гэж тэрээр мэс засал хийлгэсэн шалтгаанаа тайлбарлажээ.
Жүжигчин Анжелина Жоли учирч болзошгүй хорт хавдрын эрсдлээс сэргийлэн өндгөвчөө авахуулах мэс засалд өнгөрсөн долоо хоногт оржээ. Өндгөвчөө авахуулсан учир цаашид хүүхэд тээж төрүүлэх боломжгүй, одоо цэвэршилтийн эхний үе шатандаа яваа гэдгээ 39 настай жүжигчин бүсгүй албан ёсоор мэдэгдсэн байна. Хөхний хорт хавдраас сэргийлж хоёр жилийн өмнө хоёр хөхөө авахуулах мэс засал хийлгэж байсан тэрээр энэ удаа өндгөвчний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс яаралтай хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ээж, эмээ, нагац эгч нь бүгд эмэгтэйчүүдийн хорт хавдар өвчнөөр нас барсан А.Жолигийн хувьд хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 87, өндгөвчний хорт хавдар тусах магадлал 50 хувьтай гэсэн шинжилгээний дүн гарсан юм. Энэ дагуу тэрээр хоёр жилийн өмнө хөх авахуулах мэс засалд орсны дараа өндгөвчөө авахуулна гэсэн бодолтой байжээ. Гэсэн ч ийм хурдан хугацаанд мэс засал хийлгэнэ гэж төсөөлөөгүй байж. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө байнгын хяналтад байдаг эмчдээ үзүүлэхэд, нарийн шинжилгээ хийлгээд мэс заслаа даруйхан хийлгэх хэрэгтэй байгааг дуулгажээ. Тэр үед А.Жоли тайван, хүчтэй байхыг өөртөө сануулж байсан ч хорт хавдар гэдэг онош олон сая хүнд сэтгэл зүйн ямар хүнд дарамт авчирдгийг өөрийн биеэр амссан гэдгийг олон нийтэд хандаж бичсэн захидалдаа дурдаад энэ амаргүй үед Францад ажлаар явсан нөхөр Брэд Питт нь сэтгэлийн тэнхээ хайрлаж Лос-Анжелест даруйхан буцаж ирж, эхнэрээ мэс засалд ороход хамт байсан гэдгийг ч бичжээ. Тэрээр мэс заслын өмнө нарийн шинжилгээ хийлгээд үзэхэд өндгөвчинд хараахан хорт хавдар үүсч эхлээгүй байсан ч А.Жоли мэс засалд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. “Хүүхдүүдээ өсч томрохыг, тэднийхээ үр хүүхдийг үзэхийн тулд надад эргэлзэх ямар ч шалтгаан байгаагүй” гэж тэрээр мэс засал хийлгэсэн шалтгаанаа тайлбарлажээ.
0 Сэтгэгдэл
























