Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Дифлимпийн өвлийн наадамд монгол тамирчин анх удаа оролцоно
ОХУ-ын Ханти-Мансийск хотноо гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-нд болох Өвлийн Deaflympiсs буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн 18 дахь удаагийн наадамд анх удаа Монгол тамирчин оролцоно.

Энэ удаагийн өвлийн Deaflympics наадамд 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх юм. Дөрвөн жил тутам болдог сонсголын бэрхшээлтэй иргэдийн өвлийн спортын наадамд манай улс энэ жил анх удаа оролцож байгаа юм. Тус наадмын үеэр Олон улсын Deaf спортын хорооны ээлжит 45-р хурал болно. Энэ хурал нь ОХУ-ын иргэн Валери Рухледев тус хорооны ерөнхийлөгч сонгогдсоноос хойш болж байгаа анхны хурал юм. Ханти-Мансийскт болох наадмын Монголын багийн ахлагчаар Диф спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр ажиллана. Анх удаагаа оролцож байгаа манай баг тамирчдын хувьд гүйлтийн цанын төрлөөр спортын мастер Б.Ганпүрэв, дасгалжуулагч Н.Сандагдоржийн удирдлага дор оролцох юм. Түүний хувьд гурван зайд уралдана.

Дашрамд сонирхуулахад, манай улсын тамирчид зуны Defalympicst наадамд 1997 оноос хойш нийт таван удаа оролцохдоо бүгдээс нь медальтай ирж байсан. Одоогоор зуны Deaflympics наадмаас 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль аваад байна. Хамгийн сүүлд буюу 2013 онд Софийн зуны Deaflympics наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. Энэхүү наадамд оролцож ирсэний дараа бид өвлийн спортын төрлүүдэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэгээд өвлийн Deaflympiсs-т оролцохын тулд “Ханти-Мансийск-2015” хөтөлбөрийг баталж, тамирчдаа бэлтгэж эхэлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан