АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Саусгоби Сэндс” компани ялагдлаа
“Саусгоби Ресурс Лимитед” (SouthGobi Resourсes Ltd) компанийн Монгол дахь салбар болох “Саусгоби сэндс” (SouthGobi Sands LLC) компани Өмнөговь аймгийн “Овоот толгой” нүүрсний ил уурхайд олборлолт явуулж байх үедээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан юм. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт эрүүгийн хэрэгт үүсгэн шалгаж, анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.
Харин иргэний хариуцагч (мөнгөн торгууль төлөх ёстой аж ахуйн нэгж) дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсныг өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хянан хэлэлцлээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр “Саусгоби сэндс” компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахаар болж байгаа юм.
“Саусгоби Ресурс Лимитед” (SouthGobi Resourсes Ltd) компанийн Монгол дахь салбар болох “Саусгоби сэндс” (SouthGobi Sands LLC) компани Өмнөговь аймгийн “Овоот толгой” нүүрсний ил уурхайд олборлолт явуулж байх үедээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан юм. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Филлипин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт эрүүгийн хэрэгт үүсгэн шалгаж, анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.Харин иргэний хариуцагч (мөнгөн торгууль төлөх ёстой аж ахуйн нэгж) дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсныг өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хянан хэлэлцлээ. Ингээд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр “Саусгоби сэндс” компани манай улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахаар болж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























