Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
“Эрдэнэт” үйлдвэр 2056 он хүртэл ажиллах нөөцтэй
Т.ЖАНЦАН
Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 5841 ажилтантай. Тэгвэл тус үйлдвэрийг даган хөгжиж буй Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай юм. Тус үйлдвэр өөрийн ажилчдын болон Орхон аймгийн хүн амын нийгмийн асуудалд багагүй хөрөнгө оруулалт хийж ирсэн. Аливаа уурхайн нөөц дуусч үйлдвэр нь хаагддаг жамтай. Иймд “Эрдэнэт” үйлдвэр тогтвортой хөгжил, хаалтын менежментийн бодлого боловсруулаад байгаа. Үүнээс гадна 2015-2025 он хүртэл үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлогоо боловсруулж хувьцаа эзэмшигчдийн зөвлөлийн хурлаар энэ онд багтаан батлуулахаар төлөвлөж байна. Ингэснээр уурхайн нөөц дуусахад Орхон аймгийн хүн ам бие даан хөгжих, амьдрах эдийн засгийн бааз суурьтай болно гэсэн үг. Орхон аймаг болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд 2003-2017 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж ажлын төлөвлөгөө батлан бүтээн байгуулалтаа эхлээд байгаа билээ. “Эрдэнэт” үйлдвэр орон нутгийн нийгмийн асуудалд жилд 60 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Тухайлбал, 2013 онд хогийн нэгдсэн цэгт хог хаягдал дарж устгах талбай хэсэгчлэн байгуулж ангилах цех, диспетчерийн байр байгуулжээ. Өнгөрсөн онд Герман улстай хамтарч жилд 25 мянган тонн хог боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнээс гадна шинээр ажлын байр нэмэгдүүлэх, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжин ажиллаж буй юм.
Эдгээр үйлдвэрүүдийн нэг нь “Ачит эх” компанийн катодын зэс хайлах үйлдвэр. Тус үйлдвэр “Эрдэнэт”-ийн балансын бус хүдрийн овоолгыг ашиглаж гидрометаллургийн аргаар жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 200 гаруй хүн ажилтай болжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн балансын хүдрийн бус хоёрдугаар овоолгыг дээрх үйлдвэр ашиглана. Уг овоолгод 65 сая тонн хүдэр, 180 мянган тонн зэсийн агуулга бий бөгөөд 10 жил ажиллахаар төлөвлөж байна. Бас Орхон аймагт төмөрлөгийн цогцолбор үйлдвэр ашиглалтад орж буй билээ. “Бэрэн” компанийн Ширэмний үйлдвэр өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсон. Энэ нь гангийн цогцолбор үйлдвэрийн нэг хэсэг бөгөөд 115 хүн ажиллах болжээ. Тэгвэл энэ онд гурван домен зуух нэмж ашиглалтад оруулах юм. Ингэснээр уг гангийн үйлдвэрт 1000 гаруй хүн ажиллах төлөвлөгөө бий. Мөн “Мэйнспринг” компанийн Түүхий резиний үйлдвэр ажиллаж буй. Тус үйлдвэр жилд 300 тонн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн оны байдлаар Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод 30 тонн резин худалдан авсан байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх молибденийн баяжмал боловсруулах “Шим техноложи” үйлдвэр үйл ажиллагаагаа өнгөрсөн оноос сэргээлээ. Уг үйлдвэр жилд 3600 тонн молибденийн баяжмал боловсруулах хүчин чадалтай юм.
Эрдэнэтийн овоо ордыг одоо 30 гаруй жил ашиглана хэмээн тооцож байгаа. Үүнээс гадна нэмэлт хайгуул хийж нөөц нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, одоогийн олборлолт явуулж буй Эрдэнэтийн овоо ордын Баруун Хойд хэсэг дэх уурхайн хил хязгаарыг өргөтгөх ТЭЗҮ, зураг төслийг хийжээ. Ингэснээр хүдрийн нөөцийг 526 сая тонн, зэсийн баяжмал дахь зэсийн хэмжээг 1.7 сая тонноор нэмэгдүүлсэн аж. Үүний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр 2056 он хүртэл ажиллах болжээ. Эдүгээ “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшилд хайгуулын таван лиценз бий. Иймд хайгуул хийхэд зарцуулах 11 сая ам.долларыг хувьцаа эзэмшигчдийн зөвлөлийн хурлаар баталж өгсөн гэдэг. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр цаашид олон жил ажиллаж Монгол Улсын эдийн засаг, Орхон аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх нь.

0 Сэтгэгдэл