COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
250 саяыг “Гурван найз” яаж “үрэв”
“Эмоци” продакшн, “Кистоун” фильмс хамтран “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тус киноны уран бүтээлчид өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм.

Бүтэлгүй гурван найзын адал явдлыг харуулсан “Гурван найз” олон ангит кино өнгөрсөн хавар хит болж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар тус кино 25-34 насны үзэгчдийн дунд 2014 оны хамгийн өндөр үнэлгээг авсан учир уран бүтээлчид ийнхүү үргэжлүүлэхээр болжээ. “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин киноны зохиолыг бичсэн аж. Тэрээр “Өнгөрсөн жил 40 ангит кино гарсны дараа үзэгчдээс киноны үргэлжлэлийг хэзээ хийх вэ гэсэн санал их ирсэн. Мөн интернэт ертөнцөөр хүмүүс хоорондоо “Яасан байх нь уу” гэхэд “Ингэсэн байх нь” гэх яриа их гарч байсан тул киногоо “Гурван найз яасан байх нь уу” гэж нэрлэсэн. Нэгэн хэвийн нэршлээс татгалзсан хэрэг л дээ. Энэ кинонд бидний цоо шинэ адал явдлыг харуулна” хэмээн онцлов. Инээдмийн төрлийн энэхүү киноны гурван найзын дүрийг жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ.
250 сая төгрөгөөр бүтсэн “Гурван найз яасан байх нь уу” уран сайхны кино энэ сарын 22-ноос Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болно.

0 Сэтгэгдэл