Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Тувад хөөмийн олон улсын наадмын бүртгэл эхэлжээ

Энэ оны наймдугаар сарын 10-15-нд Тувагийн нийслэл Кызылд  болох “Хөөмий Азийн төвд” олон улсын наадмын бүртгэл эхэлсэн байна. ОХУ-ын Тува улсын Соёлын яамны мэдэгдсэнээр бол энэ наадмын хүрээнд шилдэг хөөмийчийг шалгаруулан төрийн тэргүүн нь шагнал гардуулах юм байна. Гоцлол, хамтлаг, орчин үеийн урлагтай хөөмий гэсэн гурван төрлөөр зохиогдох энэ наадамд зөвхөн тувачууд төдийгүй хөөмийн өлгий нутаг Монгол, дэлхийн бусад орнуудын ардын уран бүтээлчид оролцоно гэж хүлээж байгаа юм.
Тува жил бүр “Хөөмий бол төв Азийн ард түмний өв соёл” гэдэг симпозиум зохион байгуулж олон орны эрдэмтэн судлаач, урлагийн авьяастнуудыг уулзуулдаг уламжлалтай юм. Энэ симпозиумд Хятад,  Монгол, АНУ, Япон, Турк, Норвеги, Их Британии, Франц, Герман, Бразил, Испан, Грек, Унгар, Финлянд, Австрали болон бусад орныхон ирдэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан