Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Т.Санчир мэргэжлийн лигт тоглоно
Сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Т.Санчир мэргэжлийн лигт тоглохоор боллоо. Т.Санчир мэргэжлийн лигт тоглох гэж буй анхны монгол сагсчин болж буй нь энэ. Өмнө нь гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Harlem”-д орохоосоо өмнө Европын лигт тоглож байсан удаатай.
Т.Санчирын хувьд цаашид Филиппин улсад зохиогддог PBA буюу үргэлжлэх хугацаагаараа NBA-гийн дараа ордог дэлхийн хамгийн ахмад лигт тоглохоор болжээ. Т.Санчирын хүчин зүтгэхээр болсон баг нь “Barangay Ginebra San Miguel” гэдэг PBA-ийн найман удаагийн аварга, хамгийн нэр хүндтэй, олон фэнтэй гэсэн.
Өнгөрсөн оны аравдугаар сард PBA-ийн Удирдах Зөвлөлөөс шийдвэр гаргаж энэ оны “Governor’s Cup” тэмцээнээс эхлэн баг тус бүр нэг Ази легонер тоглогч авах эрхийг нээжээ. Тиймээс Т.Санчир тус лигийн анхны Ази тоглогч болж байна.
Т.Санчир маань ирэх долоо хоногт буюу энэ сарын 8-ны шөнө 00.55 цагт Манила руу нисч, очингуутаа шууд бэлтгэлдээ орохоор болжээ.
Сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Т.Санчир мэргэжлийн лигт тоглохоор боллоо. Т.Санчир мэргэжлийн лигт тоглох гэж буй анхны монгол сагсчин болж буй нь энэ. Өмнө нь гавьяат тамирчин Ц.Шаравжамц “Harlem”-д орохоосоо өмнө Европын лигт тоглож байсан удаатай. Т.Санчирын хувьд цаашид Филиппин улсад зохиогддог PBA буюу үргэлжлэх хугацаагаараа NBA-гийн дараа ордог дэлхийн хамгийн ахмад лигт тоглохоор болжээ. Т.Санчирын хүчин зүтгэхээр болсон баг нь “Barangay Ginebra San Miguel” гэдэг PBA-ийн найман удаагийн аварга, хамгийн нэр хүндтэй, олон фэнтэй гэсэн.
Өнгөрсөн оны аравдугаар сард PBA-ийн Удирдах Зөвлөлөөс шийдвэр гаргаж энэ оны “Governor’s Cup” тэмцээнээс эхлэн баг тус бүр нэг Ази легонер тоглогч авах эрхийг нээжээ. Тиймээс Т.Санчир тус лигийн анхны Ази тоглогч болж байна.
Т.Санчир маань ирэх долоо хоногт буюу энэ сарын 8-ны шөнө 00.55 цагт Манила руу нисч, очингуутаа шууд бэлтгэлдээ орохоор болжээ.
0 Сэтгэгдэл




















