Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Баянзүрхийн хүүхдүүд Польшийн хүүхдүүдтэй өрсөлдөж байна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаа¬чилсан нийслэлийн Баян¬зүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламж¬лал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуу¬лийн баг тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхлэв.
Тэмцээний нээлтэд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монголын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монгол Улсаас Польш улсад суугаа өргөмжит консулын зөвлөх Р.Янжмаа, Монгол Улсын сагсан бөмбөгийн шиг¬шээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн нарын албаны бусад хүн оролцлоо.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа тэмцээ¬нийг нээж “Бидний нөхөрсөг хамтрагч Польш улсын Плоцк хотын захирагч эрхэм¬сэг ноён Андрзеж Нобаковский болон тус хотын тамирчид, уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Мон¬го¬лын биеийн тамир, спорт сонирхогчдын хол¬боо, Монголын Спортын Шүүгч¬дийн Холбооны хамт олонд хувиасаа болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, дүүргийн баг тамирчдынхаа өмнөөс чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.
Манай Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуу¬¬лиудын хурд хүчтэй, авхаалж самбаатай хүүхдүүд, тамирчид маань энэ л өдрийг хүлээж, тэмцээнд тэргүүлэгч болохыг хичээдэг болсон нь сэтгэлд дотно сайхан санагдаж байна.
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2014-2015 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хоёр сарын хугацаанд зохион байгуулагдаж, дүүргийн 21 сургуулийн 42 багийн тамирчид оролцож байгаа. Хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон энэхүү тэмцээний хамгийн шилдэг тамирчидтай эрэгтэй, эмэгтэй баг Польшийн Плоцк хотод зочилж, нөхөрсөг тоглолт зохион байгуулдаг уламжлалтай.
Өнгөрсөн жилийн аварга тамирчдын хувьд аваргаа батлах, өнөө жил даагаа нэхэж өрсөлдөж байгаа баг тамирчдын хувьд аваргыг ялж аварга болох хариуцлагатай үе удахгүй болно. Тиймээс манай дүүр¬гийн сургуулиудын сагсан бөмбөгийн шилдэг тамирч¬дын хувьд энэ тэм¬цээний ялагч болж, Польш улсын Плоцк хотын та¬мирчидтай нөхөрсөг тог¬лолт зохион байгуулах нь тамирчид, баг бүхний зорилго болж, эрч хүч, авхаалж самбаагаа сорих гол тулгуур нь гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл