АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Аргентины шүүх Жастин Биберийг баривчлах зөвшөөрөл өглөө

Хоёр жилийн өмнө Буэнос-Айресын нэгэн шөнийн клубт гэрэл зурагчин Диего Песоаг зодсон атлаа мөрдөн байцаагчийн дуудахад ирж байцаалт өгөөгүй канадын дуучин Жастин Биберийг баривчилж болно гэж аргентины шүүх зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ шүүх Биберийг хамгаалах гэж гэрэл зурагчин руу халдсан түүний бие хамгаалагчийг ч бас баривчил гэжээ. Тэднийг Аргентины нутагт ирсэн тохиолдолд шууд баривчилж болно гэсэн байна.
Хэрэв Жастин Бибер энэ хэрэгт буруутай нь нотлогдвол түүнийг нэг жилээр хорьж шийтгэх юм. 2014 оны арваннэгдүгээр сард дуучныг Аргентинд байцаалтад дуудаж түүний хаана байгааг тодруулахаар Интерполоос туслалцаа хүсч байжээ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хэн нь ч байцаалтад ирээгүй юм.

0 Сэтгэгдэл