COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Загварын Nina Ricci-ийн залгамжлагч шоронд суух нь
Загварын алдарт Nina Ricci ордны өв залгамжлагч, 73 настай Арлет Риччи татвараас зугтаж хууль бусаар орлого олсон орлогоо нуусныхаа төлөө нэг жил шоронд сууж, нэг сая еврогийн төлбөр төлөхөөс гадна 4 сая еврогоор үнэлэгдэх хоёр ч объектоо хураалгах боллоо. Францын шүүх түүнийг татвараас зугтааснаас гадна Швейцарь дахь HSBC банкинд 22 сая евро нууцаар хадгалж байсныг илрүүлжээ.
Түүний охин 51 настай Марго Виньяг ч бас найман сар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна.

Загварын алдарт Nina Ricci ордныг үүсгэн байгуулагчийн ач охин энэ хатагтай бас улсад төлөөгүй хэдэн сая еврогийн татвараа францын санд тушаах ёстой болж байна. Үүнээс гадна Риччи бас Францын засгийн газарт сэтгэлзүйн хохирол учруулсны төлөө 100 мянган евро төлөх юм.
Риччийн өмгөлөөгч Жан-Марк Федида энэ бүхний төлөө давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ шоронд хорих ялыг нь зөөлрүүлэн гэрийн хорионд байлгах талаарч бас шүүхэд хандах юм байна.
Загварын алдарт Nina Ricci ордны өв залгамжлагч, 73 настай Арлет Риччи татвараас зугтаж хууль бусаар орлого олсон орлогоо нуусныхаа төлөө нэг жил шоронд сууж, нэг сая еврогийн төлбөр төлөхөөс гадна 4 сая еврогоор үнэлэгдэх хоёр ч объектоо хураалгах боллоо. Францын шүүх түүнийг татвараас зугтааснаас гадна Швейцарь дахь HSBC банкинд 22 сая евро нууцаар хадгалж байсныг илрүүлжээ. Түүний охин 51 настай Марго Виньяг ч бас найман сар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна.

0 Сэтгэгдэл