АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Ригийн гудамжаар зэрлэг гахай зугаалж явна

Зэрлэг гахайнууд хотын нь гудамжаар чөлөөтэй зугаалж яваад сэтгэл зовж байгаагаа Латвийн нийслэл Рига хотын мэр Нил Ушаков хэсэн байна. Зэрлэг гахайн сүрэг эхлээд хотын Югла дүүрэгт явж байсан бол одоо хотын хэд хэдэн оршуулгын газраар хөлхөх болжээ.
“Эхлээд 12 гахайтай сүрэг Югла дүүргийн нутгаар явж байсан. Сүүлийн өдрүүдэд оршуулгын газраар хөлхөх боллоо. Саркандаугавын болон Ойн оршуулгын газарт явж байхын хүмүүс харсан. Тэд бүр оршуулгын газрын гүнд Латвийн анхны ерөнхийлөгч Чакстын хөшөө хүртэл явжээ” гэж Ушаков яриад “Энэ бүхнийг одоо яах вэ гэдэг тулгамдсан асуудал болоод байна. Шарилуудын дундуур зэрлэг гахай явж байгаа чинь яав ч хэвийн биш зүйл” гэж онцолжээ.

Ушаков нутгийн анчдаас тусламж гуйж гахайнуудыг нойрсуулах сумаар буудаж, дараа нь хотоос гаргаж болох уу гэж хүссэн байна.
“Зэрлэг гахайнууд хотын иргэд, амьтдад аюул учруулж байна” гээд “Гахайг нойрсуулагчаар буудахад таван км орчим яваад л унтана. Энэ хугацаандаа ямар ч аюулгүй. Оршуулгын газрын эргэн тойронд таван км газар бол хотын зах шүү дээ” гэжээ.
Рига хотынхон 2010 онд бас ойн “зочид”-той тэмцэх хэрэг гарч байсан юм. Тэгэхэд хотын усны сувагт минж орж ирээд эргийн бэхэлгээ, болон моднуудыг мэрж төвөг учруулж байжээ.

0 Сэтгэгдэл