COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
70-аад онд Монголд байсан орос эр тэр үеийн загварыг дурсч байна

1970-аад оны дунд үед Улаанбаатарт хэдэн жил амьдарсан орос эр Алексей Викторович Нифонтов “Эцэг эх маань 1970-аад онд яаж хувцаслаж байсан бэ” гэсэн хөтөлбөрт ингэж хариулсан байна.
70-аад онд чинь залуучууд үндсэндээ л адил хувцаслаж байсан даа. Цув, бариухан цамц, эмэгтэйчүүд бол өндөр ултай платформ гутал, эрчүүд нь сахал хууз гээд л.... Бас их үстэй захтай шуб дээл.... Бүгд л Битлзийг шүтэж дууг нь сонсон, тэдэн шиг байхыг мөрөөдөж байлаа. За тэгээд бусдаас илүү харагдах гэж цамцаа хасч, илүү чамин зүйл эдлэх гээд л.....
Миний ээж Харьковын Загварын ордны ерөнхий зураач байсан болохоор тэнд л би юм оёж сурсан. Тэгээд л өөртөө моодны цамц оёод өмсдөг байлаа шүү дээ.
1976 онд бид Монгол руу томилолтоор явж Улаанбаатарт хэдэн жил амьдарсан. Тэнд хувцасны сонголт арай илүү, японы хувцас олдоно, бас монголын савхин цув хүрэм авч болно.
Монголчууд биднийг интернациональч нөхөд гэж үздэг, польшиуд, унгарчууд ч бас ирнэ, бас бараа авчирна. Бидний хувьд бас америкт байдаг нэг эмэгтэй илгээлт явуулдаг байлаа.
За тэгээд ихэнхдээ л шинэ сайхан загварын хувцас өмсье гэвэл өөртөө л найдаж, өөрсдөө л оёж өмсдөг байсан даа. Социализмын улс орнууд тийм барааг үйлдвэрлэж чадахгүй, гаднаас оруулж ирдэггүй, дэлгүүрт байдаггүй байсан юм чинь...
Улаанбаатарт авхуулсан энэ зургууд дээр ч би өөрийнхөө оёсон трапез өмд, саравчин малгайтай л байгаа нь энэ, харин хүрэм нь японых....”моодны байгаа биз” гэжээ.

0 Сэтгэгдэл