АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Нью-Йоркт зөвхөн живх хулгайлдаг эр байна
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн 24 настай эр Кевин Харгроувыг их хэмжээний живх хулгайлсан хэрэгт буруутган браивчилжээ. Хууль сахиулагчид түүний учруулсан хохирлыг яг дүнгээр нь хэлэхгүй байгаа ч лавтай хэдэн мянган доллараар хэмжигдэх бололтой.
Тэр залуу супермаркет, худалдааны төвд орж очоод шинэ барааны үнийн кодыг өөрчилж нэгээс нөгөөд нь авч наагаад хамаагүй хямд үнэ төлөөд л гардаг байна. Кассын ажилтан ч анзаардаггүй электрон уншигч дээр гарсан мөнгийг л хураан авдаг байжээ. Нэг удаа бүр 99,36 ам.долларын үнэтэй боодол живхийг ердөө 1,06 доллараар авч байсан гэж Харгроув цагдаагийнханд мэдүүлсэн байна. Тэрээр өөрийн бага насны хүүхэддээ зориулж янз бүрийн фирмийн үйлдвэрлэсэн живх аваад илүү гарсныг нь гудамжинд худалддаг байжээ. Тэр барааны үнийн код солих энэ луйвраа Stop & Shop сүлжээ дэлгүүрүүдэд ихэвчлэн үйлддэг байсан байна. “Нью-Йорк, Нью-Жерси болон Коннектикутэд “Stop & Shop-ийн сүлжээ дэлгүүр шиг ийм хайнга газар өөр байхгүй. Би ийм ажлыг хэдийнээс эхлэн хийж байна. Чухам хэзээ эхэлснээ ч санахгүй байна” гэж тэр цагдаагийнханд гайхуулан ярьжээ.
Нью-Йоркийн прокурорын газар зөвхөн энэ оны нэгдүгээр сараас хойш гэхэд л тэр залуу ийм луйвраа лавтай 100 гаруй удаа хийсэн гэж нотолжээ.
Stop & Shop сүлжээ дэлгүүрийнхэн мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж сүүлийн хэдэн жилд Харгроувын луйврын балгаар алдсан живхнийхээ тоог гаргахад тусална гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн 24 настай эр Кевин Харгроувыг их хэмжээний живх хулгайлсан хэрэгт буруутган браивчилжээ. Хууль сахиулагчид түүний учруулсан хохирлыг яг дүнгээр нь хэлэхгүй байгаа ч лавтай хэдэн мянган доллараар хэмжигдэх бололтой. Тэр залуу супермаркет, худалдааны төвд орж очоод шинэ барааны үнийн кодыг өөрчилж нэгээс нөгөөд нь авч наагаад хамаагүй хямд үнэ төлөөд л гардаг байна. Кассын ажилтан ч анзаардаггүй электрон уншигч дээр гарсан мөнгийг л хураан авдаг байжээ. Нэг удаа бүр 99,36 ам.долларын үнэтэй боодол живхийг ердөө 1,06 доллараар авч байсан гэж Харгроув цагдаагийнханд мэдүүлсэн байна. Тэрээр өөрийн бага насны хүүхэддээ зориулж янз бүрийн фирмийн үйлдвэрлэсэн живх аваад илүү гарсныг нь гудамжинд худалддаг байжээ. Тэр барааны үнийн код солих энэ луйвраа Stop & Shop сүлжээ дэлгүүрүүдэд ихэвчлэн үйлддэг байсан байна. “Нью-Йорк, Нью-Жерси болон Коннектикутэд “Stop & Shop-ийн сүлжээ дэлгүүр шиг ийм хайнга газар өөр байхгүй. Би ийм ажлыг хэдийнээс эхлэн хийж байна. Чухам хэзээ эхэлснээ ч санахгүй байна” гэж тэр цагдаагийнханд гайхуулан ярьжээ.
Нью-Йоркийн прокурорын газар зөвхөн энэ оны нэгдүгээр сараас хойш гэхэд л тэр залуу ийм луйвраа лавтай 100 гаруй удаа хийсэн гэж нотолжээ.
Stop & Shop сүлжээ дэлгүүрийнхэн мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж сүүлийн хэдэн жилд Харгроувын луйврын балгаар алдсан живхнийхээ тоог гаргахад тусална гэж мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
























