COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
З.Энхболд Оскарын шагналт, кино найруулагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.20/ Оскарын шагналт, кино найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Францын кино найруулагч Жан Жак Анно УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, өөрийн бүтээлүүд болон Монголын түүх соёлтой холбоотой уран бүтээлийнхээ талаар танилцууллаа.
УИХ-ын дарга З.Энхболд, найруулагч Жан Жак Анног Монгол Улсад тавтай морилохыг урьж, уулзалтад оролцож буй гишүүдийг танилцуулав. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурал кино урлагтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж буйгаа дуулгаад, кино урлагийн талаар харилцан ярилцав.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, кино найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” киноны уран бүтээлчдийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс байлцав.

0 Сэтгэгдэл