АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хятадад оршуулгын стриптизийг хориглоно
Хятадын дорнод нутагт нэг сонин зан үйл саяхнаас эхэлж оршуулгын ёслол дээр стриптиз үзүүлдэг болсныг хууль сахиулах байгууллагтай хамтран хориглоно хэмээн БНХАУ-ын Соёлын яам мэдэгдсэн байна. Зяняьсу, Хандань мужуудад талийгаачийн хойноос эмгэнэн гашуудсан хүмүүсийн зэрэгцээ олон тооны нүцгэн бүжигчид ирж үзүүлбэр үзүүлдэг болжээ.
Хандань мужид болсон нэгэн оршуулгын үеэр зөвхөн хөхөвч өмссөн нүцгэн бүсгүй талийгаачийн төрөл төрөгсдийн өмнө бүжиглэж байгаа гэрэл зураг интернетээр тарсан нь эрх баригчдыг ийм шийдвэр гаргахад хүрсэн байна.

Зарим оршуулга дээр нүцгэн бүжигчид могойтой бүжиглэдэг байна. Ханьдань хотод нас барсан нэгэн хижээл эмэгтэйн оршуулгын үеэр хоёр цагийн турш “порно жүжиг” үзүүлсэн “Улаан сарнай” гэдэг хамтлагийг Соёлын яам 11300 доллараар торгож, хамтлагийн гурван ч гишүүнийг баривчилжээ.
Сүүлийн үед оршуулгын ийм зан үйл Зүүн Азид нэлээд өргөн дэлгэрээд байгаа юм байна. Тэдний итгэл үнэмшлээр бол талийгаачийг хойд насны зам мөрөө олоход нь тус болж байгаа нь энэ юм байх.
Хятадын оршуулах ёслолыг судалсан Принтоны их сургуулийн зүүн Ази судлалын тэнхимийн эрхлэгч доцент Эверетт Жан “Хятадад хэдий л өндөр настай хүн нас барна, түүнийг илүү их ёс төртэй, өргөн дэлгэр оршуулдаг” гэсэн байна.
Хятадын дорнод нутагт нэг сонин зан үйл саяхнаас эхэлж оршуулгын ёслол дээр стриптиз үзүүлдэг болсныг хууль сахиулах байгууллагтай хамтран хориглоно хэмээн БНХАУ-ын Соёлын яам мэдэгдсэн байна. Зяняьсу, Хандань мужуудад талийгаачийн хойноос эмгэнэн гашуудсан хүмүүсийн зэрэгцээ олон тооны нүцгэн бүжигчид ирж үзүүлбэр үзүүлдэг болжээ. Хандань мужид болсон нэгэн оршуулгын үеэр зөвхөн хөхөвч өмссөн нүцгэн бүсгүй талийгаачийн төрөл төрөгсдийн өмнө бүжиглэж байгаа гэрэл зураг интернетээр тарсан нь эрх баригчдыг ийм шийдвэр гаргахад хүрсэн байна.

0 Сэтгэгдэл