АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Машинаа эвдрэхээр тусламж дуудах гэж түймэр тавина гэж байх уу

Америкийн Юта мужийн Грин-Ривер хотын иргэн 25 настай Вестон Ветере бутанд гал тавьсан нь газар авч их хэмжээний түймэр дэгдээснийх нь төлөө хууль сахиулагчид баривчилсан байна.
Ойролцоо гал гарлаа гэсэн дуудлагаар гал сөнөөгчид, цагдаагийнхныг ирэхэд түймэр хэдийнээ 16 га газрыг хамраад байхад Ветере машиндаа огт хэнэггүй сууж байжээ. Түүнийг гэрч болгон асууж байцаахад өөрөө гал тавьснаа хүлээгээд зам дээр машин нь эвдрээд, гар утас байхгүй болохоор тусламж дуудах гэж алсаас харагдахыг нь бодон бутанд гал тавьсан гэж мэдүүлсэн байна.
Газар авч эхэлсэн галыг унтраах гэж гал сөнөөгчид хоёр цагийн турш ажиллаж, орон сууцны байшингуудад арай хүрчихээгүй байхад нь унтраажээ. Гал унтраах үеэр хөвдөнд авалцсан гал дээр гишгисэн нэг гал сөнөөгч хөлөө түлж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ветерийг санаатайгаар түймэр тавьсан хэрэгт буруутган шорон руу илгээжээ.

0 Сэтгэгдэл