Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Хурд”-ынхны дараагийн зогсоол Франц

“Хурд” хамтлагийнхан Европ руу дайлаар мордоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сарын 18-наас Туркийн Истанбул хотоос аялан тоглож эхэлсэн тэд Шведийн Стокольм, Их Британийн Лондон хотод үргэлжлүүлсэн бол дөрөв дэх зогсоол нь Францын Реннес хот байх нь. Энэ баасан гарагт тус хотод тоглох хамтлагийнхан Скандинавын хойгт нийтдээ дөрөв дэх удаагийн тоглолтоо толилуулж буй нь энэ бөгөөд олон фэнүүд нь ирж хамтдаа дуулж халуун дотно мартагдахааргүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, тэд “Монголын ирээдүйн төлөө” сайн үйлсийн аяныг 2013 оноос буюу 20 жилийн ойгоосоо эхлэн санаачлан хэрэгжүүлж түүхт ойдоо зориулан “Алтан Пянз” гаргаж олон удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж буй билээ. Энэ удаагийн Европ дахь аялан тоглолтод ч энэ хөтөлбөр нь багтсан байна. Дуудлага худалдааны орлогыг Монгол Улсынхаа аймаг орон нутгийн эмнэлгүүдэд хүүхдийн эмчилгээний тоног төхөөрөмж техник хэрэгсэл авахад зориулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүгээрээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж бодитой, үр дүнтэй ажил хэрэг болгон өрнүүлж байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл