Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Монголын сүүлчийн хааны зуны ордон
Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзундамба хутагт Шаравпэлжээлин буюу Ногоон, Гунгаадэжидлэн буюу Цагаан, Дэчингалав буюу Шар, Хайстайн Лавиран буюу Хүрэн ордон гэдэг дөрвөн өргөөтэй байжээ. Богд хааны дөрвөн ордонг Сэцэн хан аймгийн Лувсан 1912 онд зурсан “Нийслэл хүрээ” зурагтаа дүрсэлсэн бол Хайстайн Лавиранг Монголын шинэ үеийн уран зургийн нэрт төлөөлөгч, олноо “Марзан” хэмээн алдаршсан Балдуугийн Шарав зурж бүтээсэн нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж байна. Дээрх дөрвөн ордноос эдүгээ ганц Ногоон ордон нь бүрэн бүтэн үлдэж “Богд хааны ордон музей”-д ашиглагдаж байгаа бол Цагаан ордонг буулгаж, суурин дээр нь нэгдүгээр цахилгаан станцыг барьж, Шар ордон нь хамгаалалт сул байснаас шатаж үгүй болжээ. Харин Хайстайн Лавиран буюу Хүрэн ордон нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн урд талд харьцангуй бүтэн байдлаа хадгалан үлдсэн ч тойруулсан хашаанаас өөр харуул хамгаалалт үгүй, харж хандах эзэнгүй шахам жил ирэх тусам түүхэн үнэт зүйл ач холбогдлоо алдан бүдгэрсээр байгаа юм.

XX зууны эхэн үед Богд хаан түүний хатан Дондогдуламын хамт зуны ордон хэмээх бөөрөнхий гэр хэлбэрт сэрүүн сүмд амьдардаг байжээ. Үүнийг Эрдэнийн далай баян сүм буюу Богд хааны Сэрүүн ордон гэж нэрлэдэг байсан гэнэ. Харин 1920 онд Модон цаг хэмээдэг хоёр давхар өндөр 12 жилээр чимэглэж хийсэн цамхаг цагийг барьсан байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ ордонд Богд хаан хүүхэд өсгөхөд тохиромжтой газар гэж байжээ. Тийм ч учраас Богд хаан, хатан Дондогдуламын хамт 300 гаруй хүүхэд өргөж аван уг газарт байрладаг байсан гэнэ.
Богд хааны Ногоон ордны хаалга наран ургах зүгт чиглэдэг учраас үүдээр нь жирийн ардууд явах эрхгүй байсан гэдэг. Наран хэний ч сүүдэрт саатахгүйгээр ордныг гийгүүлэх учиртай юмсанж.
Одоо Богд Хааны ордон музей Зуны мөргөлийн сүм /7 сүмээс бүрдэх/, өвлийн ордон гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байна. Энд XVII-XX зууны эхэн үеийн Монголын төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч байсан нэрт урчууд, дархчууд, Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар болон түүний сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал болон VIII Богд Живзундамба болон хатан Дондогдуламын өмсөж, эдэлж байсан дээл хувцас, эдлэл хэрэглэл, гадаад, дотоодын зочдын өргөсөн бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс зэргийг музейн үзмэр, үзүүлэгт дэлгэн тавьснаас гадна сан хөмрөгт нь хадгалагдаж байна.
Лаврин, Торгон зургийн, Уран зургийн, Найдан, Махранзын, Бурхны зэрэг зургаан сүм, Сэрүүн асрыг VIII Богд Жавзундамба хутагтад зориулан 1893-1903 онд бариулжээ. Ордны зүг, хана, хаалга, цонх бүр бурханы номын дагуу хийгдсэн нь бурхан шашныг дээдлэгч ард түмний түүхийг хадгалан үлдээх гэснийх биз. Сүмийн баруун хэсэгт баруун зүгийн эзэн Ёлхорсүрэн, зүүн зүгийн эзэн Жамжийсанг залсан байдаг. Устах аюулд автаад буй эдгээр бурхадын дүр цаасаар шууж хийсэн Монголын хамгийн том урлагийн бүтээл.
Ногоон ордонд үй олон хосгүй үнэт бүтээл бий. Ордныг өнөөдөр хаана ч байхгүй хөх тоосгоор барьжээ. Хаянхярваа, Улаан сахиус, Дүйнхор буюу Цагийн хүрдэн, Намсрай, Гомбо, Дамдин Чойжоо буюу Эрлэг Номун хаан, Эсэр тэнгэр зэрэг Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад багтсан зээгт наамлууд энэ ордонд бий. Мөн дээр дурьдсан “Марзан” Б.Шаравын “Хайстай Лаврин” буюу Богдын хүрэн ордон, Хүрээний зураач Жүгдэрийн “Нийслэл Хүрээ” зэрэг байгалийн шороон будгаар зурсан монгол зураг, “Жигжид” хэмээх танка зураг гэхчлэн үнэт бүтээлтэй.
Богд хааны ирвэсийн арьсан гэр нь үзэгчдийн хамгийн их сонирхлыг татдаг. Гэгээнтний 25 насны ойд зориулж 1893 онд Сэцэн хан аймгийн бэйс Сангилигдорж тус гэрийг бэлэглэжээ. Энэ гэрийн бүрээсэнд 150 ирвэсийн арьс орсон ба гэрийн хаалга, тооно, унийг үндэсний хээгээр зүмбэрлэж чимсэн ба тавилга, бурхан тахил, эд хэрэглэл бүр нь уран хийцтэй. Богд хаан энэхүү гэрээ бороо хургүй цагт гадаа бариулж, 10 хоног -бясалгал үйлддэг байж.

0 Сэтгэгдэл