Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Нийгмийн даатгалын багц хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн нөөц санг бий болгон тус санд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн.

2025 оны байдлаар тэтгэврийн нөөц санд 302.7 тэрбум төгрөг хуримтлагдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор “Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан. Энэ журманд заасны дагуу Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн 4 төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар зохицуулсан.

Банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15.11 хувийн хүүгийн өгөөж хүртэх нөхцөлтэйгөөр хадгаламж хэлбэрээр байршуулсан. Энэхүү ажлын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 32.5 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд 2026 оны 03 дугаар сарын өгөөж болох 2.7 тэрбум төгрөгийг хүлээн авч тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг өсгөөд байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан