Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.04.03/ хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн санаачилсан  УИХ-ын тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хийж, байнгын хороодын гишүүдийн 82.6 хувь нь үзэл баримтлалын хувьд дэмжлээ. 

Байнгын хорооны гишүүд хуулийн төслийн хүрээнд санал хэлж, асуулт асуусан. Тухайлбал, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээд олон талаас нь харж, ажлын хэсэгт намуудын төлөөллийг багтаах хэрэгтэй. Цаашлаад улс төрийн хатуу гишүүнчлэлтэй улс оронд зохицох эсэхийг судлах шаардлагатай гэв. Парламентын засаглалтай улс орнуудад энэ зохицуулалтыг хэрэглэдэг нь цөөн гэдгийг гишүүд хэллээ. 

Хуулийн төслийн 11.4-т УИХ-ын дарга нь нам улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно гэж тусгажээ. 

Мөн хуулийн төслийн 11.5-д УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй гэж тусгажээ.

Эх сурвалж: МАН-ын бүлэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан