Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал:

  • Үхрийн цул мах-38,3 %
  • Хонины цул мах-27,8 %
  • Үхрийн мах /ястай/ -36 %
  • Хонины мах /ястай/-29,2 %
  • Ургамлын тос-63,8 %
  • Сүү-30,6 %
  • Монгол төмс-119,4 %
  • Монгол лууван-15,2 %
  • Цагаан будаа-4,8 %
  • Атар талх-4,9 %-иар тус тус нэмэгджээ.

Дээрх тооцоолол нь дизель түлшний үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр нэмэгдэхээс өмнөх үеийн үнийн өсөлт юм. Цаашид дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн түлшний салбарт нөлөөлөхгүй бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, үйлчилгээний үнэд нөлөөлнө. Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар өсөхийг одоогоор нарийвчлан таамаглах боломжгүй ч иргэдийн өдөр тутмын хэрэглээ, өрхийн төсөвт дарамт нэмэгдэх нь тодорхой болж байна. Ийм нөхцөлд иргэдийн хувьд хэрэглээгээ зохицуулах, өрхийн санхүүгээ илүү нягт төлөвлөх шаардлага тулгарч, эдийн засгийн хувьд "бүсээ чангалах" цаг иржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан