Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
”Цэнхэр үст”-ийн өрсөлдөгч Мойн Хан Монголд ирнэ

Хойт туйлд жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй нохойтой чарганы уралдаанд Монголоос анх удаа өнөө жил “Цэнхэр үст” Цэрэн буюу Э.Цэрэндолгор оролцоод ирсэн. Дэлхийн 150 орны нэр дэвшигч онлайн санал асуулгаар өрсөлдөж, дээрх эрхийг авдаг. Тэгвэл нохойтой чарганы уралдааны онлайн санал асуулга өнөө жил хамгийн өрсөлдөөнтэй өрнөж, Э.Цэрэндолгор санал асуулгын эцсийн мөчид 48582 хүний саналаар ялалт байгуулсан. Уралдааны зохион байгуулагчдын зүгээс түүнийг уралдааны түүхэнд хамгийн олон хүний саналаар шалгарсан оролцогч гэдгийг нь ч онцолсон юм. Санал асуулгын явцад түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч Пакистаны иргэн Мойн Хан байсан. Тэрээр 39292 хүний саналаар удаахь байрт орсон билээ.

Тэгвэл Мойн Хан Монголд зочлохоор болжээ. Энэ талаар Э.Цэрэндолгор “Уг нь Мойн Хан намайг 16 дахь өдөр санал асуулгад оролцох хүртэл ялагч байсан. Өөрөөр хэлбэл, түрүүлсэн гэж бодож явсан. Тэр сайхан сэтгэлтэй. Хорт хавдартай, амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд сургууль байгуулж өгөхөөр ажилладаг залуу. Гэтэл би харамсалтай ч гэсэн түүний хүсэл мөрөөдөл болж байсан зүйлийг нь хулгайлчихсан. Тэр санал асуулгаас хойш түүнтэй холбоотой байсан л даа. Монголчууд ч тэр санал асуулга дууссаны дараа “Мойн Хан Монголд ирээрэй” гэх зэргээр түүнийг урьж байсан ч бодит алхам хийсэнгүй. Тэгээд би Мойн Ханаас “Чи Монголд ирэх дуртай байна уу” гэж асуусан. Мэдээж тэр дуртай байсан. Тэгээд хэзээ ирэх боломжтой талаар нь судлаад “Туркиш эйрлайн”-ы захирал дээр ортол “Бид таны онлайн өрсөлдөөнийг харсан. Таны өмнө манай онгоц бэлэн байгаа” гэсэн. Хоёр улсын нөхөрсөг өрсөлдөөн бизнесийн салбарт очсон байна гэж бодсон. Анх билетийн 50 хувийг хөнгөлөөч гэхээр орсон ч зуун хувь үнэгүй билет авчихсан” гэсэн юм.
Мойн Хан энэ сарын 15-нд ирэх бол Э.Цэрэндолгор аравдугаар сард Пакистан улсад зочлохоор болжээ. Мойн Хан Монголд 14 хоногийн хугацаанд зочлох бөгөөд тэр үеэрээ өөрийн бүтээсэн богино хэмжээний киногоо үзэгчдэд хүргэж, монголчуудтай уулзалт ярилцлага хийх гэнэ.
0 Сэтгэгдэл
Тавтай морил.
Хамгийн их уншсан