COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Кихот ноён”-ы зохиолч Сервантесын цогцосыг Испанид олжээ

Испанийн эрдэмтэд дэлхийн утга зохиолын түүхэнд “Ламанчийн Кихот ноён” зохиолоороо өөрийнхөө хөшөөг босгосон алдарт зохиолч Мигель де Сервантесийн цогцосны үлдэгдлийг олж илрүүлсэн байна.
400 жилийн өмнө зохиолчийг оршуулсан газар, цогцосны үлдэгдэл нь Мадрид хотын төвд сүмийн доор байсан гэнэ. Одоогоор эцсийн хариу дүгнэлт гараагүй байгаа ч хүн судлаач, шинжээч эмч Франциско Этчеберриа тэргүүтэй багийнхан их зохиолчийн шарил, ясыг олсон гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
Үүнийг нотлох хэд хэдэн баримт нотолгоо байдаг байна. Юун түрүү түүхэн баримт бичигт зохиолчийг сүмийн яг дэргэд нутаглуулсан гэж байдаг ч XYII зуунд сүмийг өргөтгөж шарил нь мэдэгдэхээ больсон юм байна.

Малтлагаар эндээс XYII зууны эхэн үеийн хувцасны бүс даавуу гарсны зэрэгцээ ясны нас нь ч бас ингэж тохирчээ. Сервантес 1616 оны дөрөвдүгээр сарын 22-нд 68 насандаа өөд болсон. Тэр долоо хоногт нь Уильям Шекспир бас нас барсан юм. Хэдийгээр энд өөр 14 хүнийг нутаглуулсан байсан ч гэсэн зохиолчийн ясыг танихад амар байжээ.
Зохиолч 24 насандаа 1571 онд Лепантегийн дэргэд туркуудтэй тулалдаж явахдаа цээжиндээ хоёр, эгмэндээ нэг удаа шархадсаны гурав дахь сум нь түүний зүүн гарыг хөдөлгөөнгүй болгосон юмсанж. Ийм болохоор яснуудад шинжилгээ хийхэд энэ бүхнийг олж тогтоосон байх нь.
Гэхдээ эцсийн дүгнэлтийг генетикийн шинжилгээ хийсний дараа гаргана гэнэ. Хамгийн хэцүү нь Сервантесийн удам угсааны ямар нэгэн хүн өнөө амьдарч байгаа эсэх нь мэдэгдэхггүй байгаа болохоор харьцуулах зүйлгүй хэцүү байгаа гэнэ.
Их зохиолчийн эгчийг Мадридаас холгүй оршуулсан гэдэг болохоор түүний ДНК-г авч харьцуулж болох ч эмэгтэйн шарилыг гаргаж ирж шинжилгээ хийж болох эсэх нь бас тодорхойгүй байгаа юм байна.

Мигель де Сервантес урт удаан амьдарч ер бусын амьдрал туулсан хүн. Тэрээр гэр бүлээс гадуур нэг охинтой байсан, шоронд удаан хугацаагаар суусан, америкийн колоничлолд очиж байсан, алжирын корсаруудад баригдаж таван жил олзонд байсан хүн. Тэндээс Сервантес дөрвөн ч удаа оргох гэж оролдоод бүтэлгүйтэж арай л цаазлуулчихаагүй гэдэг. Эцэст нь Гэгээн Троицын одон сүмийн лам нарын тусламжтай олзноос гарсан болохоор талархаж өөрийгөө сүмийн дэргэд оршуулаарай гэж гэрээсэлсэн гэнэ.
Энэ 2015 онд Испани даяар их зохиолчийн “Кихот ноён” зохиолын хоёрдугаар боть хэвлэгдсэний 400 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Энэ зохиол бол манай дэлхий дээр хамгийн их уншигдсан зохиолын тоонд ордог билээ. Ер их зохиолчийн өв асар их, тэгээд ч испани хэлийг “Сервантесийн хэл” хэмээдэг бол зохиолчийг өөрийг нь орчин үеийн романы хэлийг үндэслэгч гэдэг юм.
2016 онд бол Сервантесийн өөд болсны 400 жилийн ойг тэмдэглэнэ. Тэр үеэр түүний цогцосыг таниулж гүйцээд шилжүүлэн хүндэтгэлтэй оршуулахаар төлөвлөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл