COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Дуучин Сара Брайтман сансарт нисэхээс татгалзлаа

Оддын хотхонд бэлтгэл хийж байсан дуучин Сара Брайтман Олон улсын сансрын станцад зочлохоор сансарт нисэхээ больж байгаагаа зарлаж бэлтгэл сургуулилтаа зогсоон дөрөвдүгээр сарын 28-нд Оросыг орхин явжээ. “Манай гаригийн шилдэг сопрано дуучин сансарт нисэх гэсэн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхээр 2012 оноос ярьж байснаа болихоор шийдлээ. Гэхдээ тэр хэрвээ хүсэх юм бол бид түүнийг дахин дэмжихэд бэлэн байгаа” хэмээн Space Adventures компанийн тэргүүн Эрик Андерсон мэдэгдсэн байна.

Сара Брайтман энэ оны аравдугаар сард тойрог замд гарч Олон улсын сансрын станц руу очихоор нэгдүгээр сараас эхлэн Оддын хотхонд сургуулилж байсан юм. Түүний гол өрсөлдөгч японы иргэн Сатоши Такамацугийн бэлтгэл британийн дуучныхаас илүү байгаа гэж Интерфакс агентлаг дамжуулсан байна. 54 настай дуучин Брайтман сансарт нисэхээс татгалзсанаа гэр бүлийн байдлаас гэж тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл