АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хятадад амьдаар нь оршуулчихсан хүүхэд найм хоногийн дараа сэхжээ
Хятадын өмнөд нутагт бяцхан хүүхдийг амьдаар нь оршуулчихсан нь найм хоног газар дор амьд байсныг илрүүллээ гэж The Telegraph мэдээлсэн байна. Гуанси мужид ийм явдал болсныг оршуулгын газрын дэргэдүүр явж байсан эмэгтэй олж мэдсэн байна. Түүнийг явж байхад газар дороос хүүхдийн уйлах дуу сонсогдохоор нь цагдаа дуудсан гэнэ. Цагдаагийнхан ирээд шарилыг ухаж үзэхэд цаасан хайрцганд хийж “оршуулсан” хүүхэд уйлж байжээ.

Шалгах явцад нутгийн нэгэн ядуухан фермер өрхөд шинэ төрсөн хүүхэд нь согогтой төрснөөс эмчлүүлэхэд их хэмжээний өртөг гарна хэмээн хоёр хоногтойд нь оршуулгын газар аваачин тавиад дараа нь үхсэн гэж бодон оршуулсан нь энэ гэнэ.
Тухайн үед бороо орж байсан болохоор цаасан хайрцаг нь норж, бяцхан жаал ус, агаараар дутагдаагүй байна, хүүхдийн бие одоо хэвийн гэж эмч нар хэлжээ. Хүүхдийг амьдаар нь оршуулсан энэ хэрэгт цагдаагийнхан таван хүнийг сэжиглэн саатуулсны дотор хүүхдийн хамаатан таван хүн байгаа гэнэ.
азтай хүүхэд юм, хөөрхий

0 Сэтгэгдэл
2015.05.16