АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр оны эхнээс 13,2 тэрбум төгрөг олжээ

Хэсэг хугацаагаар олгохгүй байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19,9 хувь буюу 31 сая га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснээс 20,9 сая га талбайд өргөдлийн журмаар, 10,2 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм байна. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлсэн 956 аж ахуйн нэгжийн өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна. Кадастрын хэлтэс энэ оны 1 дүгээр сарын 26-аас эхлэн 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаар олгож, 234 тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр 13,2 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөр 510 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс 531 сая төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 748 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу 6 удаа 50 талбайд сонгон шалгаруулалт зохион байгуулсан гэж Уул уурхайн сайд Р.Жигжид “Сайдын цаг” уулзалтын үеэр мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Oyun
Haiguuliin litsenz nereer tsever luivar hiij bn sh dee.
2015.09.17